logo
Яруу найрагчийн дууны хуурцаг олонд хүртээлтэй

Яруу найрагчийн дууны хуурцаг олонд хүртээлтэй

2012/08/02
     Говь-Алтай аймгаас Төрийн хошой шагналт зохиолч Ч.Лодойдамба, Монгол улсын хөдөлмөрийн баатар, Ардын уран зохиолч, төрийн шагналт, соёлын гавъяат зүтгэлтэн зохиолч Л.Түдэв, нэрт яруу найрагч, соён гэгээрүүлэгч М.Цэдэндорж, Төрийн соёрхолт, зохиолч Д.Норов, Соёлын гавъяат зүтгэлтэн зохиолч С.Пүрэв, С.Лочин... гээд 100 гаруй зохиолч төрөн гарсан байдаг. Зөв орон нутагтаа үндсэн ажлаа хийхийхн хажуугаар уран бүтээлээ туурвиж байдаг тус аймгаас төрсөн МЗЭ-ийн гишүүн, зохиолч, яруу найрагч 8 байдаг. Тэдний нэг нь яруу найрагч Даваасамбуугийн Гомбожав юм. Тэрбээр дууны шүлгүүдээрээ бүтсэн "Бурханбуудай" хуурцаг гаргасан билээ.  Уг хуурцагт Б.Наранбаатарын хөгжим "Намрын аяс" /Дуучин/ Г.Явгаан, Н.Ганбаатарын хөгжим "Бурханбуудай" УГЖ Ч.Баясгалан, С.Батсүхийн хөгжим "Нутаг шүтээн" МУГЖ У.Далантай, П.Дамдинжавын хөгжим "Нарны шувуу" /дуучин/ УГЖ. С.Батсүх, МУГЗ. Д.Цэвээнравдангийн хөгжим  "Эр дунд нас" дуучин Т.Тэгшжав, Б.Цэрэндондовын хөгжим "Шаргын говь" /дуучин/ УГЖ. Х.Болормаа, Н.Цолмонгийн хөгжим "Униар цэнхэр Алтай /дуучин/ УГЖ Ч.Бат-Эрдэнэ нарын дуулсан дуу юм. Уг хуурцагт нийтдээ олны хүртээл болсон дээрх дуунуудыг оролцуулан 17 дуу багтаасан ажээ.

Д.Сэрээтэр
МОНЦАМЭ
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш