Дэлхийн цаг агаар өөрчлөгдөхийн хэрээр хүн төрөлхтөн ногоон технологи, ногоон хэрэглээг эрхэмлэх болсон. Америкт уламжлалт бус өрөмдлөг буюу хөндлөн өрөмдлөгийн бүтээмж нэмэгдэж өнгөрсөн жилээс 7 хувиар өсчээ.
Хэрвээ АНУ-аас эхтэй өрөмдлөгийн шинэ технологийн хувьсгал дэлхийн улс орнуудад тархвал байгалийн хийн нийлүүлэлт маш ихээр нэмэгдэж, түүнийг дагаад үнэ нь хямдран эдийн засгийн хувьд ашигтай болно хэмээн мэргэжилтнүүд үзжээ. Гэхдээ энэхүү боломж зөвхөн байгаль орчинд нөлөө бага байж чадсан тохиолдолд үр ашгаа өгөх юм.
Өрөмдлөгийн шинэ технологи одоохондоо байгаль орчинд халтай гэсэн шүүмжлэлд өртөөд байгаа ч мэргэжилтнүүд асуудлыг шийдэхээр шаргуу ажиллаж байна. Өнгөрсөн сард Америк, Канадын компаниуд хамтран ус бага хэрэглэх шинэ технологийг нээн туршиж эхэлсэн. Хүссэн хүсээгүй ирээдүйд хэрэглэх хамгийн зохистой түлш байгалийн хий учраас Америк, Европын улс орнууд Оросын хийн монополиос гарахаар эрвийх дэрвийхээрээ хичээсээр. 2020 он гэхэд занарын хий хойд Америкийн нийт хэрэглээний талаас илүү хувийг хангана гэж салбарын мэргэжилтнүүд мэдэгдсэн нь тус улс энэ эрдсийг баттай барьж авсны илрэл.
Олон улсын эрчим хүчний агентлагийн таамаглалаар байгалийн хийн хэрэгцээ ирээдүйд дэлхийн эрчим хүчний хоёр дахь чухал эх үүсвэр болно гэсэн тооцоо гарчээ.
Ийн байгалийн хий тэргүүлэх зэргийн эрчим хүчний эх үүсвэрт тооцогдох болсон нь занараас хий гаргаж авах шинэ технологи нээгдсэнтэй холбоотой. Уламжлалт бус байгалийн хийн олборлолт цаашид эрчимтэй өсөх хандлагатайг доорх графикт үзүүлжээ.
Уламжлалт бус байгалийн хийн олборлолтын хэмжээ 2010 онд 14 хувиар өссөн бол 2035 онд уг үзүүлэлт 32 хувь болтлоо нэмэгдэнэ. Өнөөдрийн байдлаар уламжлалт бус байгалийн хийн дийлэнх хувийг эзэлж байгаа tight gas буюу fracking өрөмдлөгийн хий нь занарын хийд маш хурдан гүйцэгдэх төлөвтэй байна. Нүүрсний давхаргаас гаргаж авдаг метан хийч тодорхой хэмжээгээр өсөх боловч төдийлөн хурдацтай нэмэгдэхгүй. Харин занарын хий нь уламжлалт бус байгалийн хийн 60 хувийг дангаар эзлэх юм.
Монголчуудад боломж бий
Шатах ашигт малтмалд ордог боловч илч муутай хэмээн гологдсоор ирсэн занар ийн дэлхийн ирээдүйн түлш хэмээн нэрлэгдэв. Гэрийнхээ зууханд нүүрс түлж утаа униарт хахаж суудаг улс тун ховор болжээ. Хүмүүс аль болохоор тав тухтай, байгальд ээлтэй түлшийг сонгож байна. Гэхдээ монголчууд зөвхөн нүүрсээ түлнэ гэж зөрүүдэлж суусан уу гэвэл үгүй. Хэрэглэх боломж нөхцөл нь бүрдвэл байгалийн хийг ч сонгоход бэлэн. Үүний тод жишээ нь манай улсын хийн хэрэгцээ сүүлийн жилүүдэд өссөөр байгаа явдал юм. Өнгөрсөн онд улсын хилээр нийт 6058 тонн шингэрүүлсэн шатдаг хий импортлогдсон мэдээ байна.
Бидэнд хэрэгцээт шатахуун, хийг дотооддоо үйлдвэрлэх боломж бий. Тэрхүү боломжийн түлхүүр нь дэлхий даяар хошуураад буй шатдаг занар юм. Шатдаг занарын нөөц, боловсруулах боломжийн талаар сүүлийн үед багагүй судалгаа хийгдсэн бөгөөд удахгүй болох “Discover Mongolia 2012” олон улсын чуулга уулзалтын үеэр занарыг онцгойлон хөрөнгө оруулагчдад санал болгоно гэдгээ зохион байгуулагчид нь хэлсэн. Энэ чиглэлээр арвин туршлагатай Эстони улсын Нова хотын их сургуулийн профессор Виктор Андреев урилгаар ирж өөрийн орны туршлага, алдаа, оноо, технологийн дэвшлийн талаар илтгэл тавих юм.
Шатдаг занар төдийгүй өнөөдөр олборлож байгаа нүүрснээс метан хийг нь авах боломж ч бий. Гэтэл бид тэр үнэт баялгийг ямар ч үр ашиггүй алдсаар байна. Гадны хөрөнгө оруулагчид нүүрсний метан хийг ашиглах сонирхолтой ч манай улсын төрийн бодлого зохицуулалт тодорхойгүйгээс хэрэгжүүлэх боломжгүй байна гэдгийг Эдийн засгийн форумын үеэр ярьсан. Нүднээ ил байгаа энэ мэт асуудлуудаа аль болох түргэн шийдэж чадвал байгалийн хийн алтан үед Монгол улс хөл нийлүүлэх цаг ойрхон байна.
О.Хосцэцэг