Баянгол дүүргийн XV хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 1000 нэрийн барааны дэлгүүрийн ард талын хогийн цэг дээрээс үл таних эмэгтэйн цогцос олджээ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр сүүлийн зургаан жил гэр оронгүй хог түүн амьдарч байсан Д гэх 35 настай эмэгтэй байжээ. Талийгаач эмэгтэйн цогцост шүүх эмнэлэг задлан шиншилгээ хийж байгаа гэнэ. Шинжилгээний хариу энэ долоо хоногт багтаж гарах аж. Цагдаа нарын үзэж буйгаар гадны нөлөөтэйгөөр бусдад зодуулж амь насаа алдсан байж болзошгүй хэмээн таамаглаж байгаа юм байна.
Баянгол дүүргийн цагдаагийн хэлтсийн ажилтнууд хэргийн газрын ойролцоо хог түүж амьдардаг гэр оронгүй 20 гаруй иргэнийг саатуулан талийгаач эмэгтэйн амь насаа алдсантай холбогдуулан байцаалт аваад байгаа аж. Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Зүрх уулын задгайд оршин суух гэр бүлийн хоёр гэртээ архи ууж байгаад эхнэр Ч нь нөхрийнхөө бөөрөнд хайчаар дүрж хүнд гэмтээсэн хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.Хэргийг Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэс шалгаж байгаа юм байна.
Эх сурвалж: "Нийгмийн толь"
Эх сурвалж: "Нийгмийн толь"