logo

"Шударга ёс" эвслийн удирдлагууд Н.Энхбаярын эхнэр О.Цолмонг ТЕГ-ын дарга болгохоор санаархжээ

2012/08/02

МАХН-ын дарга, МАХН,МҮАН-ын "Шударга ёс" эвслийн тэргүүн Н.Энхбаярт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр гурав дахь өдрөө үргэлжилж байна.
Хэрэг хэрхэн шийдэгдэхээс Засгийн газрын хувь заяатай олон асуудал шийдэгдэх бөгөөд тус эвслийн УИХ дахь бүлгийн ахлагч Н.Батцэрэг : "Ер нь бол эвсэл даргад тулгаж буй хэргийг улс төрийн хэлмэгдүүлэлт гэж үзсээр байгаа. Хэрэв Н.Энхбаяр даргад ял оноовол АН-тай байгуулсан гэрээг дахин авч үзэх шаардлага гарна." хэмээн албан ёсоор мэдэгдээд буй.
Н.Энхбаяр ял авахгүй, Засгийн Газарт орно гэсэн хувилбар одоогоор хүчинтэй байгаа тул "Шударга ёс" эвслийн удирдлагууд АН-тай албан тушаалын тохироо хийх саналуудаа тавьсаар байна.
Хачирхалтай нь тэд  Ерөнхий сайдад нэр дэвшээд буй Н.Алтанхуягт "ТЕГ-ын даргаар О.Цолмонг тавья. Болохгүй бол дэд дарга ч байсан болно" гэсэн санал тавьсан гэнэ.
Харин энэ санал арай хэр хэмжээнээс хэтэрсэн,  арай даварсан зүйл гэж Н.Алтанхуяг хариу барьсан бололтой.
О.Цолмон нөхрийгөө Ерөнхий сайд байх үед ТЕГ-ын зөвлөхөөр ажиллаж байсан юм.

Ч.Явуу

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш