Чингэлтэйн өргөн чөлөөнд Хайлаастайн уулзвараас долоон буудлын эцэс хүртэлх 1.9 км авто замын хөдөлгөөнийг наймдугаар сарын 04-ний 23:00 цагаас хааж, авто замын шинэчлэлт, борооны ус зайлуулах шугамын ажлыг гүйцэтгэн наймдугаар сарын 16-ны 06:00 цагт нээхээр болжээ.
“Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн хүрээнд Хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлэх уг авто замын шинэчлэлтийн ажлыг “Эко тогтол” ХХК гүйцэтгэхээр гэрээ байгуулан ажиллаж байна.