logo
Барак Обама сирийн зэвсэгт бүлгүүдэд туслах тусгай албаны ажилтнуудыг явуулах шийдвэр гаргажээ

Барак Обама сирийн зэвсэгт бүлгүүдэд туслах тусгай албаны ажилтнуудыг явуулах шийдвэр гаргажээ

2012/08/03

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сирийн зэвсэгт бүлгүүдэд туслах тусгай албаны ажилтнуудыг явуулах шийдвэр гаргасан тухай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Цагаан ордны эх сурвалжийг заан мэдээллээ. ТТГ-ын шугамаар туслахаас гадна зэвсэг үргэлж нийлүүлэх юм. Түрк улсаас сирийн босогчдод зөөвөр зенитийн цогцолборыг нийлүүлж байна. Анкара Вашингтон хоёрын ажиллагаа Сирийн байдлыг эв зүйгээр зохицуулах Кофи Аннаны төлөвлөгөөг тасалдуулж байна гэж шинжээчид тэмдэглэв.

Ройтер агентлагитйн уламжласнаар Сирийн чөлөөт армийн зэвсэгт этгээдүүд Вашингтоноос тусламж авч байна. Тус улсын ерөнхийлөгч ийм тусламж үзүүлэхийг хэдэн сарын өмнө зааварлажээ. Америкийн тусгай албад юуны түрүүнд ТТГ-ын төлөөлөгчдийг Түрк дэх нууц бааз руу явуулав. Сирийн босогчид чухам тэнд Адан хот орчимд байрлсан юм. Цагаан ордон ч АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл ч энэ мэдээлийг тайлбарлахгүй байна. Вашингтон хэвлэл мэдээллийн хэрэгсэлд нэвтрэсэн мэдээг албан ёсоор хэзээ нэг цагт батлана.

«АНУ ТТГ-ын ба түркийн сувгаар Сирийн чөлөөт арми ба радикал өөр байгууллагад зэвсэг нийлүүлж санхүүжүүлж байна. Энэ нь аль хэдийнэ илрэн тодросон. Түркэд Инжирлик гэдэг бааз бий.Сирийн босогчдын зэвсэгт бүлгүүдийн штаб энэ баазаас холгүй ажилладаг. ТТГ-ын төлөөлөгчид баазад очиж, түркийн төлөөлөгчидтэй харилцаж байна. Зэвсэг аль хэдийнэ нийлүүлж эхлэсэн» гэв.

Вашингтон сирийн зэвсэгт бүлгүүдэд зэвсэг нийлүүлэхээс гадна материаллаг дэмжлэг үзүүлж байна гэж албан ёсоор мэдээлжээ. АНУ-ын Төрийн департаментээс «цэргийн бус хэрэгцээнд» түүний дотор холбооны хэрэгсэл нийлүүлэхэд 25 сая доллар гаргав. АНУ-аас гадна Түрк улс ч босогчидтой идэвхтэй хамтран ажиллаж байна гэж хэвлэл мэдээллийн хэрэгслүүд тэмдэглэв. Зарим мэдээнээс харахад сүүлийн саруудад босогчдод буу төдийгүй зөөвөр зенит-пуужингийн цогцолбор нийлүүлж байна. Анкара, Вашинтон хоёрын ийм ажиллагаа мөргөлдөөнийг эв зүйгээр зохицуулах Кофи Аннаны төлөвлөгөөг тасалдуулан зогсоож мэднэ.

«Зэвсэг нийлүүлснээрээ Кофи Аннаны төлөвлөгөөний үндэс болсон зүйлийг зөрчиж байна. Энхийг эрхэмлэгч санаачилга дэвшүүлсэн нөхцөлд мөргөлдөөнд татагдан оролцож байгаа нэгэн талд зэвсэг нийлүүлж байна.Иймээс зохицуулалтын талаар ярих нь учир үндэсгүй хэрэг болсон» гэв.

Одоо үнэн чанартаа Сирид цөмрөн орох ажиллагааг бэлтгэж байна. АЗ-д Орос Хятад хоёр хүч хэрэглэх хувилбарыг няцааж байна. Гэсэн ч сирийн сөрөг хүчний ивээн тэтгэгчид ажиллагаагаа идэвхжүүлж байна.

«НҮБ-ын шийдвэрийг тойрон Сирид гадаадын цэрэг оруулах бэлтгэл хийж байна.Хөндлөнгөөс зэвсэг хэрэглэн оролцохыг хууль ёсоор зөвшөөрөхгүй. Иймээс өрнөдийн ба Персийн булангийн орнууд болон Түрк улс тойрох замаар ажиллагаа явуулахаар шийдвэрлэсэн. Босогчид Алеппог эзлэх нь бас нэг зам боллоо. Тэнд зэвсэгт бүлгүүд сирийн армийн эсрэг ажиллагаагаа үргэлжлүүлэхийн тулд Түрк улсаас зэвсэг авч байна».

Үүний хамт Анкара цэргээ Сирийн хил орчмын район руу татан шилжүүлж байна. Өчигдөр энд танкийн манёврлах ажиллагаа эхлэв.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш