logo
Япон Орос улсаас биш Хятадаас илүү их эмээж байна

Япон Орос улсаас биш Хятадаас илүү их эмээж байна

2012/08/03
Япон улс Алс Дорнодод Оросын цэргийн ажиллагаа идэвхжснийг тэмдэглээд Хятадын эзэмшлийг няцаахад бэлэн байгаага илэрхийлэв. Японы БХЯ-ны жил дутмын илтгэл үүнийг тусган харууллаа. Илтгэлийн тусгай хэдэн бүлгийг Орос, Хятад болон хоёр Солонгос улсыг оролцуулан бас зургаан улсад зориулжээ.

Москва дэлхийн нөлөө бүхий туйлын хувьд байр сууриа бэхжүүлсээр байна гэж Японы батлан хамгаалах яамны Цагаан номд өгүүлжээ. Орос улс Японы эрэг хавьд цэргийн сургуулиа идэвхжүүлснийг заажээ. Гэвч одоо Алс Дорнодод Зүүн-хойд Азид сөргөлдөөн туйлдаа хүрсэн үеинхээс цөөн цэрэг байгааг илтгэлд тэмдэглэсэн. Түүнчлэн Цагаан номыг зохиогчид оросын армийг шинэтгэж, Курилын арлууд дахь гарнизонуудыг цоо шинэ зэвсгээр зэвсэглэхэд анхаарлыг хандуулсан байна.

Токио Оросын Номхон далайн флотын сүр хүчин өсөн нэмэгдэж байгаад сэтгэл түгшнээ илэрхийлсэн ч Оросын зүгээс аюул учрана гэж өгүүлээгүй байна. Японы аюулгүй байдалд тулгарах оросын аюул гэгч сэдвийг бүр 90-д оны дундуур үгүй болгосон. Илтгэлд Курилын арлуудыг «Японы нутаг дэвсгэрийн салшгүй нэг хэсэг» гэжээ. Энэ нь улс төрийн үг яриа төдий зүйл байгаа хийгээд нутаг дэвсгэрт өнгөлзсэн санаархлаа хэрэгжүүлэхийг ойрын үед оролдохгүй байх.

Хятадын цэргийн төсвийг нэмэгдүүлж, Сенкаку (хятадаар Дяоюйдао) арлуудыг буцааж авахыг оролдож байгаа нь Японыг гүнээ түгшүүлж байна. Бээжингийн хууль бус ажиллагааны хариуд цэргийн хүч хэрэглэхэд бэлэн байна гэж ерөнхий сайд Есихико Нода Цагаан ном нийтлэхээс өмнө мэдэгджээ. Оросын ШУА-ийн Алс Дорнодын хүрээлэнгийн шинжээч Виктор Павлятенко үүнд анхаарлыг хандуулан хэлэхдээ

«Аюулгүй байдлаа хангахад өөрийгөө хамгаалах хүч хэрэглэж мэднэ гэж японы талаас мэдэгдлээ. Хятад улс бүс нутаг мэдээжээр Японы улсын аюулгүй байдалд аюул учруулсан хэмээн үзэж байгаагаа батлав. Ийм үг яриа, мэдэгдэл дипломат ёс суртахууны хүрээнээс хальсан. Нутаг дэвсгэрийн маргаантай асуудлыг зохицуулах ядаж түгшүүртэй байдлыг намжаах бүх хэрэгслээ шавхаж дууссан шиг байна. Гэвч байдал хүч хэрэглэх хүртэл даамжрахгүй гэж үзэж байна. Талууд өөр ямар нэг хэрсэл олох нь дамжихгүй» гэв.

Батлан хамгаалах бодлогын хүрээнд цэргийн хэвийн байгуулалт явагдаж байна гэж Хятад мэдэгдээд бүс нутагт сүр хүчээ нэмэгдүүлж байгаатай нь холбогдуулан Японоос тулгасан зэмлэлийг няцаав. Үүний хамт Бээжин цэргийн эвслүүдэд идэвхтэй оролцож байгааг зэмлэв. Гэвч АНУ, Өмнөд Солонгос хоёрыг ил шууд дурдаагүй.

Онцгой нөхцөлд аралуудаас болж Токио Бээжингийн хоорондын харилцаанд гарсан маргааныг зохицуулахад хамтын ажиллагаа, аюулгүй байдлын тухай америк-японы гэрээг ажиллуулна гэсэн АНУ-ын мэдэгдэлд хятадын талаас хариу өгчээ. Урьд Бээжин Зүүн Хятад, Өмнөд Хятад тэнгисийн арлуудын тойрны маргаантай асуудал хурцдсан хариуцлагыг Вашингтонд ногдуулсан билээ.

Өмнөд Солонгос Цагаан номтой холбогдуулан Японд бас эсэргүүцэл илэрхийлэв. Энэ баримт бичигт Токио (японоор Такэсима) арлуудад өнгөлзөж байгааг илэрхийлсэн явдал Сөүлийн зэвүүцэл төрүүлжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш