АНУ Зүүн-өмнөд Азид хятадын улам өргөжиж байгаа үр нөлөөг сөрөн зогсохын тулд Хятадтай нутаг дэвсгэрийн асуудлаар санал зөрсөн бүс нутгийн орнуудтай хэлхээ холбоогоо бэхжүүлж байна.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Хиллари Клинтон азийн орнуудаар хийж байгаа аялалынхаа хүрээнд Вьетнамд айлчлав. Тэрээр Вьетнамын ГХ-ийн сайд Фам Минь Бин, ерөнхий сайд Нгуен Тан Зунг, ВКН-ын ТХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Нгуен Фу Чонг нар болон вьетнамын ба америкийн хэсэг бизнес эрхлэгчтэй уулзав. Америк-вьетнамын худалдаа-эдийн засгийн харилцааны хөгжил хэлэлцээний гол сэдэв болсон юм.
Сүүлийн гурван жилд Вьетнам АНУ-ын хоорондын бараа гүйлгээ 40 хувиар өсөн нэмэгдэж, 22 тэрбум долларт хүрчээ. АНУ вьетнамын бараа бүтээгдэхүүний гол худалдан авагч болсон.
Энэ сард америкийн дээгүүр тушаалтай түшмэд Вьетнамд хоёр удаа айлчлав. АНУ-ын БХ-ын сайд Леон Панетта 6-р сарын эхээр Вьетнамд айлчилжээ. Тэрээр Камрань боомтыг АНУ-ын цэргийг Номхон далайн бүс нутагт нэмэгдүүлэх стратегийн хүрээнд ашиглахыг сонирхов.
Америкийн түшмэд Вьетнам Хятадын хооронд нутаг дэвсгэрийн маргаантай асуудал хурцдсан нөхцөлд айлчлав. АНУ тухайн байдлаар завшихийг эрмэлзэж байна.
Вьетнам янз бүрийн түүний дотор цэргийн салбарт АНУ-тай харилцааг хөгжүүлэхийг сонирхож байна. Гэвч Вьетнам Хятадтай сөргөлдеөхдөө өөрий нь хүчин нөөцэд тулгуурлах бодолтой байна.
Вьетнамын тэнгисийн стратеги Өмнөд Хятадын тэнгист үндэсний ашиг сонирхолоо хамгаалахад чиглэгдсэн. Хүчирхэг флот байгуулах нь мөн стратегийн нэг хэсэг боллоо. Орос улс нисэх онгоц, эргийн пуужингийн цогцолбор, хөлөг онгоц, шунбагч онгоц Вьетнамд нийлүүлж энэ талаар туслаж байна.
Өмнөд Хятадын тэнгис дахь үйл явдал байгалийн нөөцөөр баялаг арлуудын төлөө төдийгүй бүс нутагт үр нөлөөний бүсийг хуваахын төлөө тэмцэл болсон. Хятад шаргуу бодлого явуулж, хятадын үр нөлөөг тогтоон барихийг АНУ ороллдож байна.
«Хятад улсаас Параселийн арлууд ба Спратли арлуудтай холбогдуулан Вьетнамд улам хүчтэй шахалт үзүүлэх нь Вьетнамыг АНУ-тай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд хүргэнэ. Энэ нь хэтдээ Хятад улсад геополитикийн хүнд уршигтай болж мэднэ».
Маргааш Хиллари Клинтон Пномпеньд хүрэлцэн очиж, Зүүн-өмнөд Азийн орнуудын холбооны гишүүн ба яриа хэлэлцээ хийж буй түнш улсуудын сайд нарын уулзалтад оролцоно. Байдлаас харахад Өмнөд Хятадын тэнгисийн түгшүүртэй байдлыг намжаах асуудал Пномпеньд санал шүүмжлэлийн гол сэдэв болох байх.