logo
Кокаинаар хийсэн хослолын үнэ

Кокаинаар хийсэн хослолын үнэ

2012/08/03

Кокаинаар хийсэн хүрэм үү, аль эсвэл хослол уу? Интерполын гаргасан тоо баримтаар, энэ нь химийн аж үйлдвэрийн хөгжиж байгаа болон мансууруулах бодисийн наймаачдын ашиг хэлбэрэлтгүй өсөх үед тэдний уран сэтгэмж байхад энэ бол асуудал биш юм. Латин Америкаас хүнд мнасууруулах бодисийн шахмалыг тээвэрлэнэ гэдэг мансууруулах бодисийн наймаачдын хувьд аль хэдийний өнгөрсөн үе аж. Шинэ технологиуд нь кокаинаар супермаркетын аль ч тасгийн бүтээгдэхүүнүүдийг –цаас, хувцас, пластмассыг хийх боломжтой аж. Ингэхдээ зүсийг нь хувиргасан нунтагийг гэмт хэрэгтэнүүд хамгийн энгийн шуудангийн илгээмжинд болон хүнсний томоохон хэмжээний ачаанд нууж сурчээ.

Мансууруулах бодисны хууль бус наймааны ашиг орлогын хэсгийг хадгалах систем болон хар тамхийг тээвэрлэхэд зориулагддаг байна. Эдгээр мөнгөөр жишээ нь, кокаиныг агуулахад зориулж усан дор шумбадаг завь худалдаж авч болох юм гэж Хохлов тэмдэглээд

«Нилээд хэдэн жилийн өмнө АНУ руу мансууруулах бодис тээвэрлэхэд ашиглагдаж байсан хоёр усан дор шумбагч завийг Колумбад илрүүлсэн. Өөрөөр хэлбэл, Латин Америкт байдаг хар тамхины хууль бус наймаачид өөрсдийн гартаа маш их хөрөнгийг төвлөрүүлж байдаг юм. Зорилго нь мансууруулах бодисийг шинэ зах зээлээр хангах явдал. Тэдний хувьд бол Зүүн-Өмнөд Ази, Хятад, Орос улсын нилээд хэсэг болон европын орнууд юм.Өөрөөр хэлбэл, хүн амын нягтралтай, баян залуучуудын чадавхитай зах зээл байх ёстой» гэлээ.

Кокаин нь эртний болон хамгийн аюултай мансууруулах бодисийн нэг. 19-р зууны дунд үеэс эмч нар болон олны танил хүмүүс үүнийг нээлттэй идэвхитэй зарлаж, тэрч бүү хэл эмчилгээнд хэрэглэж, хийжүүлсэн ундааны найрлагад оруулж байжээ.Кокаины навчны үйлчилгээ нь хүний бие организмд муугаар нөлөөлдгийг 20-р зууны эхэн үед хүн төрөлхтөн мэдэрчээ. Кокаинд мансуурагчид ердийн дундаж орлогтой хүмүүс байдаг байна. Учир нь энэхүү мансууруулах бодис нь багагуй үнэтэй, ингэхдээ шинэ тун болгоныг нэмж өгдөг байна.

Шинжээчид нэгэн дуугаар тухайн мансууруулах бодистой тэмцэхдээ гинжний өөр талаас нь тэмцлийг явуулах шаардлагатай гэж үзэж байна. Хүмүүсийг хар тамхинд донтохоос сэргийлэн эмчилснийхээ дараа тэднийг мансууруулах бодис олж болзошгүй үе хүртэл нь мөрдөж таслан зогсоох хэрэгтэй гэж байна.Мансууруулах бодисийн хууль бус наймаачид ямарч өндөр технологийг хэрэглэсэн ч гэлээ, тэд хуулийн өмнө хатуу хариуцлага хүлээх ёстой. Тэгээд ч кокаинаар хийсэн хослолд Нобелийн шагнал өгөх нь юу л бол, харин гянданд бүх насаараа суух нь  гарцаагүй юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш