logo
Олимпийн Лондонгийн тулгамдсан асуудлууд

Олимпийн Лондонгийн тулгамдсан асуудлууд

2012/08/03
Лондонгийн Олимпийн наадмын зочид спортын обьектууд, кафе болон дэлгүүрүүдэд банкны бэлэн мөнгөний машин АТМ-ууд байхгүй байгаад сэтгэл дундуур байна. Энэхүү байдал төдийлөн шуугиан тарихгүй ч гэлээ, бусад жижиг сажиг алдаануудын хамт сөрөг сэтгэлдэл бий болгоно.

Хэрвээ бэлэн мөнгөний машин болон пластик картыг тойрсон байдлуудтай зохион байгуулагчид сая нэг юм учраа олсон бол, харин харилцаа холбооны асуудлыг тэд шийдвэрлэж чадахгүй аж. Олимпиадын эхний өдрүүдэд тэмцээнийг шууд дамжуулахтай холбоотой хүндрэлүүд  гарч байсан бөгөөд эдгээр нь дүрс гацах, дуун шуугиан зэрэг байсан . Зохион байгуулагчдын мэдэгдэлд, эдгээр нь үзэгчид смартфон болон гар утасны Интернетийг ашигласантай холбоотой гэжээ.

Хэрвээ хүмүүс индэрээс өөрсдийн твиттерт тэмцээн дээр одоо яг юу болж байна гэдгийг бичихээ больчивол байдал дээрдэх аж. Шууд нэвтрүүгийн дохио нь гар утасны сүлжээнээс үл хамааран явж байгаа гэдгийг шинжээчид нэгэнт тогтоосон аж. Гэхдээ урьдын адил олимпийн объектуудаас гар утасны холбоо муу ажиллаж байна, үүнийг засахын аргагүй гэж Mobile Research Group бүлэгийн шинжээч Эльдар Муртазин тэмдэглээд

«Энэ бүгд маш хялбар юм. Хүн амын их нягтралтай байгаа газруудад холбоог нэмэгдүүлдэг жишээ нь, суурь баазыг барьж байгуулж, газрын сегментыг нэмэгдүүлдэг. Гэхдээ үүнийг Олимпийн наадмын нээлтийн өмнө зохион байгуулах ёстой байсан юм. Өнөөдөр үүнийг хийхэд оройтсон» гэлээ.

Өнөөдрийн хамгийн түрүүнд хийх ёстой чухал ажил бол индэрүүдийн суудлуудыг дүүргэхэд оршиж байна. Зохион байгуулагчид уламжлалт аргаараа үргэлжлүүлэн тэмцэж байгаагийн дотор сургуулийн сурагчдыг авчирч байна. Эхний үед эдгээр суудлуудын тасалбарууд нь “Олимпийн гэр бүлүүдэд” : ивээн тэтгэчид болон түншүүдэд зориулагдсан байсан. Гэтэл тэд ихэнхдээ тэмцээнүүдэд хайхрамжгүй ханддаг. Ийм маягийн тулгамдсан асуудлууд нь томоохон спортын тэмцээнүүдэд гардаг юм.Сонирхолтой нь Лондон энэ байдлаас гарах хосгүй шийдлийг хайсангүй гэж Чемпионат.com порталын ерөнхий редакторын орлогч Николай Петросян үзэж байна.

«Одоо зохион байгуулах хороо индэр рүү хэнийг хамаагүй оруулахад бэлэн байна. Ийм маягаар шүүмжлэлийн галыг мэтгэлцээний өөр урсгалд чиглүүлэхийг оролдож буй юм. Ийм хэмжээний Олимпийн наадмын арга хэмжээн дээр суудал хоосон байна гэдэг бол энэ зохион байгуулагчдын алдаа мөнөөс мөн. Энэ нь системийн төгс бус ажиллагаа болон алдааг харуулж байна. “Олимпийн гэр бүл” гэх эдгээр хүмүүс бол энэхүү арга хэмжээний санхүүжилттэй холбоотой юм. Тэд ямар нэгэн тасалбаруудын квот авч, түүнийгээ өөрсдийн ажилтануудын дунд хуваарилсан бахй ёстой. Магадгүй спортод төдийлөн сонирхолгүй тэдгээр хүмүүс гар дээрээ тасалбаруудыг аваад түүнийгээ яахаа мэдэхгүй байсан байж мэдэх юм» гэж Николай Петросян хэллээ.

Олимпийн тоглолтуудын үеэр алдаа гарсны улмаас үзэгч олон төдийгүй тамирчид нэрвэгдэв. Хөлбөмбөгийн тэмцээн зохиогдох ёстой Уэмбли стадионы цахим түлхүүрийг цагдаагийнхан алдажээ. Түлхүүрийг солихын тулд ойролцоогоор 62 мянга орчим доллар зарцуулжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш