logo
Хятадад шатахууны үнэ нэмэгдэнэ

Хятадад шатахууны үнэ нэмэгдэнэ

2012/08/03
Хятад улс энэ сард шатахууныхаа үнийг нэмэхээр зэхэж байна. Тус улсад энэ жил шатахууны үнэ дараалан 3 удаа буурснаас хойшхи анхны үнийн өсөлт нь энэ  болох аж.

Дэлхийн зах зээл дээр долоодугаар сарын 10-ны өдрөөс эхлэн түүхий нефтийн үнэ 4 хувиар нэмэгдчихээд байгаа. Энэ нь шатахууны үнийг нэмэх гол шалтгаан болоод байгаа ажээ.

Хятадын Хөгжил Шинэтгэлийн хорооноос дэлхийн зах зээл дээрх түүхий нефтийн ханш дотоодод шатахууны үнийг тогтоох хүчин зүйл болох нь мэдээжийн хэрэг хэмээн мэдэгдсэн байна.

Г.Батболд

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш