logo
МАХН-ын удирдах зөвлөл хуралдах гэж байна

МАХН-ын удирдах зөвлөл хуралдах гэж байна

2012/08/03
Нийслэлийн Сүхбаатар дүүргийн шүүхэд гурван өдрийн турш үргэлжилсэн МАХН-ын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр нарт холбогдох хэргийг шүүсэн шүүх бүрэлдэхүүн удтал зөвлөлдсөний эцэст 22:30 цагийн үед шийдвэрээ гаргаж, Н.Энхбаярт дөрвөн жилийн хорих ял оноосоноо танилцуулсан.

Болж буй нөхцөл байдлын талаар ярилцахаар яг одоо О.Чулуунбат, Л.Жамбалжав, МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал нарын бүрэлдэхүүнтэй МАХН-ын удирдах зөвлөл хуралдах гэж байна.

Хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөх юм байна.

Урьд шөнө экс Ерөнхийлөгчийн өмгөөлөгч С.Нарангэрэл, туслах Т.Тулга нар  сэтгүүлчдэд мэдээлэл хийсэн талаар бид мэдээлсэн билээ.

М.Жаргал
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш