Урьд Филиппинд 14 хүний амь насыг бүрэлгэсэн «Саола» хэмээх номхон далайн хар салхи Тайванд цохилт өгөв. Эдүгээ циклоны голомт Тайбэгээс 90 км зайтай оршиж байна. Хятадын томоохон арлын бүх нутаг дэвсгэр хар салхинд нэрвэгджээ. Цагт 173 км хурдацтай хар салхи салхилах зэрэгцээ аадар бороо оров. Баасан гаригт Хятадын зүүн бүс нутаг хүчтэй хар салхинд нэрвэгдэхийг урьдчилан анхааруулжээ. «Саола» Зүүн Азид энэ улирлын 9 дэх хар салхи боллоо.