logo
Шүүгчид хов жив, аман баримтаар Н.Энхбаярыг ялласан гэв

Шүүгчид хов жив, аман баримтаар Н.Энхбаярыг ялласан гэв

2012/08/03
Өмгөөлөгч С.Нарангэрэл, Н.Энхбаярын туслах Т.Тулга нар дөнгөж сая сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Өмгөөлөгч С.Нарангэрэл “Шүүгчид миний тавьсан саналуудыг хүлээж авсангүй. Шүүх хуралд заавал байлцуулах ёстой хамба лам Д.Чойжамц, “Эрдэнэт” УҮГ-ын дарга асан Х.Наранхүү нарыг ирүүлсэнгүй, шүүгчид хов жив, аман баримтаар Н.Энхбаярыг яллалаа” хэмээн мэдэгдлээ.

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл хуралдаж, сэтгүүлчдэд нээлттэй мэдээлэл өгөх юм байна. УИХ дахь эвслийн бүлэг ч байр сууриа илэрхийлэх гэнэ.

Түүнчлэн Монголд шударга ёс байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч буй хүн бүрийг маргааш Сүхбаатар дүүргийн шүүхийн байранд цэцэг аваачиж хаях, замын хөдөлгөөнд оролцож буй машинуудыг гэрлээ асааж явахыг уриаллаа.

Л.Баатархүү /www.ipost.mn/
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш