Лондон хотод болж буй зуны олимпийн 30 дугаар наадмыг үзэж явсан Монгол улсын ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр эх орондоо иржээ. АН-ын зөрчил хурцдаж, Засгийн газраа байгуулж чадахгүй байгаа, МАН-ынхан хууль бус тохироо хийхээр "шантаажилж" чуулганд оролцохгүй байгаа, МАХН-ын дарга Н.Энхбаярт шүүхээс ял оноож магадгүй байгаа гээд эгзэгтэй олон үйл явдал давхцаад буй энэ үед тэрээр ирж буй нь энэ юм. Харин түүнтэй хамт олимп үзэж явсан хүү Э.Оргил нь Лондонд үлджээ.
Ерөнхийлөгч хүүгээ гол нь дэлхийн "томчуудтай" танилцуулахаар дагуулж явсан гэгдэж буй юм.
Л.Ганзориг
SONIN.MN
Ерөнхийлөгч хүүгээ гол нь дэлхийн "томчуудтай" танилцуулахаар дагуулж явсан гэгдэж буй юм.
Л.Ганзориг
SONIN.MN