-"Тусгаар тогтнолын ордон" нийт 14.7 тэрбум төгрөгөөр боссон юм-
Төрийн ордонд лам залж, сан тавиулахгүй бол горьгүй нь. Учир нь МАН-ынхан саарал ордноос дүрвэж, Тусгаар тогтнолынхоо ордноос хамрынхаа үзүүрийг ч цухуйлгахаа болив. Шинэчлэл хийж байгаа нэрийдлээр гурван өдөр, шөнө хаалгаа түгжиж, хуралдсан тэднийг сонгогчид нь ойлгож байсан ч өдгөө гайхширч эхэллээ.
2008 оны сонгуулийн үр дүнгээс үүдэлтэй үймээнээс болж олон хүн бие махбод, сэтгэл санаагаараа хохирсон. Тэр ч бүү хэл, таван залуу халуун амиа алдаж, ард түмний сэтгэлд хэзээ ч арилшгүй хар толбо үлдээсэн билээ. Харин сохорсон биш завшив гэгчээр МАН элэгдэж муудсан, ан цав гарсан барилгаа шинэчилж, будаг нь ханхалсан тансаг өргөөтэй болсон юм. Тэрхүү үймээнийг зохион байгуулсан гэмт хэрэгтнийг өнөөг хүртэл олж, хариуцлага тооцсон нь үгүй. Ийн атал үймээний үеэр шатсан намын байрыг нурааж, 2009 оны долдугаар сараас шинэ байр барьж эхэлсэн билээ. Тухайн үед УИХ-аас баталсан Нөхөн олговрын тухай хуулиар улсын төсвөөс зургаан тэрбум төгрөг гаргаж шинэ байрыг барих ажлыг эхлүүлж байлаа. Улмаар Социнтерний тусламж, намынхаа арван мянга гаруй гишүүдээс цуглуулсан хандиваар шинэ байрыг барих ажилд хөрөнгө оруулсан гэдэг. Ямартай ч "Тусгаар тогтнолын ордон" нийт 14.7 тэрбум төгрөгөөр боссон юм.
Монголчуудын татварын мөнгөөр босгосон Тусгаар тогтнолын ордонд ууган улс төрийн хүчнийхэн “орогнож”, төрийн ажлыг гацааж, өрсөлдөгчөө шантаажлах бодлого боловсруулж эхэллээ. Олон аавын хүүг төмөр торны цаана суулгаж, хомроголон баривчилж хорьсон 2008 оны хар өдрүүдийг Монголын ард түмэн өнөөг хүртэл мартаагүй. Мартах ч учиргүй биз. МАН-ын цагаан ордонг барьж байсан хүн ч барилга дээрээсээ унаж амь эрсэдсэн, ашиглалтад оруулахын өмнөхөн дээвэр нь галд өртсөн гээд соёмбон барилгын үүх, түүх дуусахгүй. Хар мөр дагуулах болсон муу ёрын байшин гэх үгийг ч намын зарим гишүүн унагадаг гэлцдэг. Гэсэн ч ах намынхан “чөтгөр”-тэй мэт цагаан ордноосоо цухуйх дургүй болчихлоо.
Баруун хаяанд нь байрлах Төрийн ордонд үзэгдэхээ больж, тэр ч бүү хэл зугтааж, дүрвэх болсон нь хачирхалтай. Төрийн ажлыг гацаах сонирхолгүй байгаагаа шинэхэн удирдлагууд нь ам уралдан мэдэгдэж байгаа ч, ам, үйлдэл хоёр нь зөрөлдөөд нэг л биш. Бодлого, үйл ажиллагаандаа анализ хийж, үг, үйлдлээ цэгнэхээсээ илүүтэй өрсөлдөгчөө шантаажилж, ханцуйн дотроо наймаалцах хуучинсаг арга барилтайгаа зууралдаад хаврын тариалалт, өвөлжилтийн бэлтгэлийг умартаж орхисон бололтой. Ойрын үед усархаг бороо нийт нутгаар орж, үерийн харанга дэлдэж буйг цагаан ордонд тухлах эрхмүүд эрх биш сонссон баймаар. Хотын амьдралыг цонхоороо харж, Жанжны талбайг дээрээс нь тольдчихоод суугаа эрхмүүдэд өвөл цаг хаяанд ирснийг сануулах илүүц биз.
Ууган улс төрийн хүчинд улс төрийн соёл гэгч өчүүхэн ч алга. Сонгууль бол жаран жавганц уралдахад аль нэг нь төрүүлдэг энгийн гаргалгаатай нэг төрлийн тэмцээн. Иймд ах нам тахимаа өгч, үзэгчдийн сэтгэлийг амраах цаг болсон биш үү. Наадмын талбайд олны нүдэн дээр өвдөг шороодсон атлаа тахимаа өгөхгүй новшрох бөхийг монголчууд жудаггүй нэгэн хэмээн шүүмжилж, бас үзэн яддаг. Үүнтэй адил сонгогчид ууган улс төрийн хүчинд итгэл алдарч эхэллээ. Шалтаг, шалтгаан тоочиж, өнөө маргаашийг өнгөрөөх нь МАН-д ашигтай байж мэдэх ч, улс оронд, ард иргэдэд хамгийн их хохиролтой. Ах намынханд сануулахад хувь заяатайгаа эвлэрч, үг бүрийг нь сөрж биш хяналт тавьж, асуудлыг сайжруулж ажиллах сөрөг хүчнийхээ үүргийг биелүүлэх хэрэгтэй. Энэ үүргийг та бүхэн хүсэхгүй байвч сонгогчид, ард түмэн оноож өгснийг мартах учиргүйсэн.
Хөгжлийнхөө гараан дээр дүүхэлзэж байгаа улсынхаа хөгжлийг чөдөрлөж, төрийн ажлыг гацаах нь ах намын намбагүй зан, хуучинсаг үзэлтэйгээ зууралдсаар байвал бялууны зүсэм битгий хэл талхны хэлтэрхий ч олдохоо болих цаг үе ирж мэдэх юм. Иймд цагаан ордноосоо гарч, нийслэлийнхээ агаараар амьсгалж, Төрийн ордондоо заларч, улсын ажлыг гацаанаас гаргах хэрэгтэй болов уу. “Чөтгөр” шүглэсэн мэт байшиндаа орогнолоо гээд юу хийж амжуулах гэж. Дөрвөн жил орогнож, бултаж амьдрах гээгүй л бол хууль тогтоох байгууллагын дугуй танхимд мэлзэж суух биш мэтгэлцэж, бурууд нүд хурц зарчмаар ажиллахыг сонгогчид тань хүсч байна билээ.
Нийгмийн толь