Төрийн ажил гацлаа. Зөвшилцлөөс болж гацав. Ардчилсан намаас МАН-д УИХ-ын даргыг сонгох нэр дэвшүүлэх тухай саналаа бичгээр өгснөөс хойш хариуг нь өгөлгүй дөрөв хоног хүлээлгэв. УИХ-ын анхдугаар чуулган Их хурлын даргаа сонгох үйл ажиллагаанд МАН-аас сонгогдсон УИХ-ын гишүүд оролцоогүй. Ард түмний сонголт улс орны эрх ашиг тэдэнд огтхон ч падлийгүй гэдгээ үүгээр нотолсон. УИХ-ын даргад нэр дэвшигчийг санал болгосон тухай алга дарам бичгийн хариуг 10 шахам хоноход өгөхгүй гүрийж байснаа гурван нөхцөл заалттай зөвшилцөх бичгийг өнгөрсөн долоо хоногийн сүүлээр АН-д өгөх нь тэр. Хэрэв тэр гурван саналыг нь хүлээн зөвшөөрвөл МАН хуралдаа орж төрийн ажлыг гацаанаас гаргах тухайгаа ч удаа дараа мэдэгдлээ. Яг үнэндээ тэдний тавьж байгаа саналыг аль нэг нам толгой мэдэн шийдэх боломжгүй гэдгийг МАН-ынхан сайн мэдэж буй. Мэдэж байгаа учраас ийнхүү боломжгүй саналыг Ардчилсан намынханд тавьж цаг хожих гэж байна гэхээс өөр юу гэхэв. Хэрэв тэдний тавьсан саналыг АН зөвшөөрөх юм бол шууд хууль зөрчиж эхлэхийг тэд мэдэж л байгаа. МАН байхгүй бол Төр байхгүй гэсэн бодит амьдралд нийцэхгүй үзлээр хандсан тэдний АН-тай зөвшилцөх гэж тавьсан асуудлуудыг тайлбарлах гэж оролдсоны дараа илүү ойлгомжтой харагдах биз.
МАН-ын тавьсан эхний санал буюу УИХ-ын даргын томилгоог эргэн харах. АН МАН-тай энэ асуудлаар заавал зөвшилцөх ёстой гэж ах намынхан өөрсдөө хэлээд байгаа болохоос хуульд тийм заалт байхгүй. Тэгвэл тэднийхээр бол УИХ-ын даргаар сонгогдсон З.Энхболд гишүүнийхээ суудалд сууж байгаад энэ парламентын хамгийн ахмад настай Д.Дэмбэрэл гишүүн хурлаа даргалж, МАН-аас УИХ-д сонгогдсон гишүүд танхимд орж ирэн анхдугаар чуулганаа дахиад эхнээс нь хийх юм гэнэ. Дөрөв хоног төрийн ажлыг гацааж, УИХ-д суудалтай нам эвслүүд төдийгүй ард түмэнд хүлээлт үүсгэж байснаа умартан Д.Дэмбэрэл гишүүн З.Энхболдод төрийн залгамж халаагаа ёслол төгөлдөр өгөх гэнэ. Энэ төрийн ажил гэдэг чинь гүйгээд дууссан хуурцгийг буцааж эргүүлэхтэй адил амархан биш шүү дээ. Ингэснээрээ тамга тэмдгээ дахин гардаж авах З.Энхболдоос илүү МАН-ын дэглэсэн жүжиг инээдэмт тал руугаа илүү хэлбийж харагдах болов уу.
Тэдний хүсээд буй дараагийн асуудал Өвөрхангайн маргаантай тойргийн асуудлыг шүүхээр шийдвэрлэх явцад дэг зөрчигдсөн. Ганцхан шүүгч сууж байгаад оролцогц, хариуцагч талыг байлцуулалгүй маш богино хугацаанд гомдлыг хэлэлцсэн нь шүүх хуралдаан буруу явсан гэж үзэх үндэслэлтэй гэж байгаа юм. Товчхондоо Өвөрхангайн хоёр гишүүнийг тангараг өргүүлэх талаас нь шүүх эрх мэдэлд нөлөөл гэж хэлж буйтай яг адилхан сонсогдоод байгаа юм. АН ард түмний итгэлийг дааж ялалт байгуулсан гэдэг нь шүүхийн дээр гарч хүссэн шийдвэрээ гаргуулна гэсэн үг биш. Эсвэл сүүлийн 16 жил тасралтгүй төр барихдаа шүүхийг гартаа оруулсан байсан болохоороо АН-ыг ч мөн өөрсөдтэйгөө адилтгахыг хүссэн байж болох. Бүх л зүйлийг мөнгө, эрх мэдлээр шийдэж болно гэж бодож байгаа бол тэр нь харьцангуй өрөөсгөл ойлголт.
Хамгийн сүүлийнх нь зарим тойргуудын саналыг гар аргаар дахин тоолох. Хэрэв Ардын нам үнэмлэхүй ялалт байгуулсан бол машин зөв ажилласан гээд хэлээд сууж чадах л хүмүүс. Өөрсдөө эрх мэдэлтэй, олонхи байхдаа шийдэж, гадаад дотоодоос өндөр үнээр худалдан авсан машин нь МАН-ын ялагдсан тойрогт худал, ялсан тойрогт зөв ажиллаад байсан уу гэдэг асуулт гарч ирэх нь гарцаагүй. Асуултын хариулт ямар ч байлаа гэсэн гар аргаар дахин тоолно гэдэг нь өөрөө СЕХ-ны эрхэнд шууд халдаж буй гэдгийг МАН-ынхан хэн хүнээс илүү мэдэж байгаа.
Хэзээ ч биелшгүй, биелүүлнэ гэвэл заавал хууль зөрчих гарцтай зөвшилцлийн гурван хэлбэрийг тавьсан МАН-ын ард ямар зорилго нуугдаж байна вэ гэдэг нь харин дэндүү анхаарал татаад байна. Сөрөг хүчин гэхээр юм бүхнээс өөд уруугүй сөрнө гэж ойлгох хүмүүс МАН-ынхан лав биш. Хэдийгээр АН-ыг цөөнх байхад нухчин дарж, хүч түрж шийдэх аргаар асуудалд хандаж байсан тэд дэндүү бярдаж байна гэх хар дагуулж байна. Мөнгөтэй засгийн эрхийг барьж амтанд нь орсон хэдэн сайд нар нь сандал дээрээ жаахан ч гэсэн суух хүсэлтэй байгаа нь эндээс харагдаад байгаа юм бус уу. ТЭЦ-5-ын тендерээс эхлээд “үүлэн чөлөөний нар” шиг үлдсэн хоромд хувь хувьсгалын олон асуудал зохицуулах хэрэгтэй буйгаа ч нуугаагүй эрхмүүд байгаа сурагтай. Чоно борооноор гэгчээр орон нутгийн эрх мэдэлтнүүд ч гэсэн дор дороо л өр зээл, төрийн мөнгө завших ажилд ханцуй шамласан гэх. Ардын намын төрийн ажил гацаах шалтгаан ердөө л энэ байж мэднэ. Улс орны өмнө хүлээгдэж буй олон чухал ажил ар араасаа цуварсаар байхад амин хувийн ашиг хонжоо харж Ардын намгүй л бол төрийн ажил явахгүй гэсэн явцуухан бодлоор хандах нь 90 жилийн түүхтэй намын бодлого гэж үү. МАН байхгүй бол Төр байхгүй гэж хардаг өрөөсгөл бодлоосоо салж яриад байгаа шинэчлэлээ жинхэнэ утгаар нь хиймээр юм даа.
Монголын мэдээ