logo
Владимир Путин: Pussy Riot хамтлагийнханд хатуурхаад хэрэггүй

Владимир Путин: Pussy Riot хамтлагийнханд хатуурхаад хэрэггүй

2012/08/04
"Pussy Riot"нэртэй Оросын панк хамтлагийнхныг нэр бүхий алдартнууд дэмжиж байгаагаа илэрхийлсэн байна.Энэ хамтлагийн гурван гишүүн долоон жил хүртэлх хугацаагаар хоригдох ял сонсч магадгүй байгаа юм.  Учир нь тэд энэ оны эхээр Москва хотын гол сүмд орсныхоо дараа тахилын өмнө гарч ерөнхийлөгч Путиныг огцруулахыг уриалсан утгатай дуу дуулсан билээ.
Хамтлагийн гишүүд Бритайнс Таймс сонинд илгээсэн захидалдаа хуулийн дагуу эсэргүүцлээ илэрхийлсэн гэдгээ бичсэн байна. Харин ерөнхийлөгч Владимир Путин тус хамтлагийн гишүүдэд хэтэрхий хатуурхах хэрэггүй гэж хэлсэн тухай www.telegraph.co.uk сайтад мэдээлжээ. Мөн Путин шүүх үнэн зөв, үндэслэлтэй шийдвэр гаргана гэдэгт найдаж байгаагаа хэлсэн байна.
Путиныг ийм мэдэгдэл хийсний дараа гурван эмэгтэйг дэмжигчид тэдэнд шашныг эсэргүүцсэн танхайн хэргээр долоон жил оноохгүй байх хэмээн найдаж байгаагаа илэрхийлжээ.
 
24 настай Мария Алёхина, 22 настай Надежда Толоконникова, 29 настай Екатерина Самуцевич нарын өнгөрөгч хоёрдугаар сард сүмд хийсэн үйлдэл Оросын Христийн Үнэн Алдартны шашныг дагагчдын дургүйцлийг хүргээд авсан билээ. Гэхдээ судалгаанд оролцсон Оросын иргэдийн ихэнх нь таван сар торны цаана суугаад байгаа тэднийг дахиж хорих ёсгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн байна.
Э.АМАР
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш