logo
Сайдын багцад 26 төсөл хэрэгжинэ

Сайдын багцад 26 төсөл хэрэгжинэ

2012/08/04
Эдгээрээс одоогийн байдлаар гэрээ байгуулсан болон тендер зарлах шатандаа яваа тус бүр 9, гэрээ байгуулах шатандаа тав, гэрээ байгуулах зөвшөөрөл авахаар Сангийн яаманд хүргүүлсэн, үнэлгээ хийж байгаа, татгалзсан тус бүр нэг ажил байгаа юм. Тухайлбал, Тосонцэнгэл-Улиастай чиглэлийн 67 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр "Тэнгэр Уул констракшн" ХХК, БНХАУ-ын Шандон Зонгхуа зам, гүүрийн барилгын компанийн түншлэл шалгарч өнгөрөгч сарын эхээр гэрээгээ байгуулсан байна. Тариалан-Мөрөн чиглэлийн 79 км хатуу хучилттай авто замын барилгын ажлын гүйцэтгэгчээр "Эйч Кэй Би Интернэйшнл" ХХК, "Түм арвижих" ХХК-ийн түншлэл шалгарч ажлаа эхлүүлжээ. Харин Өндөрхаан-Мөнххаан-Баруун-Урт чиглэлийн 132.6 км, Улаангом-Наранбулаг чиглэлийн 90 км хатуу хучилттай авто замын ажил  гэрээний эхний шатандаа яваа аж.
    Зарим нэг төслийн ажил ийнхүү нэлээд цэгцрэх шатандаа яваа бол зарим тендер зарлагдсан хэдий ч шаардлага хангаагүй тул дахин зарлахаар болжээ. Байдрагийн гүүр-Алтай чиглэлийн 127 км хатуу хучилттай замын барилгын тендрийн шалгаруулалт нь хүчингүй болсон тул тендерийг энэ сарын дундуур дахин нээх гэнэ.
                            Б.Туул
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш