Орос улсын их, дээд сургуулиудад гадаадын оюутнуудыг элсүүлэх ажил энэ өдрүүдэд өндөрлөж байна. Оросын талын зардлаар тус улсын их дээд суургуулиудад хамгийн их квоттой улсаар Монгол Улс гуравдахь жилдээ орсон. Гэтэл тэдгээрээс монголын аспирант , докторантуудын баримт бичиг зохих ёсны дагуу бүрдээгүйгээс 16 квот хүчингүй болж байна.
Энэ тухай “Оросын дуу хоолой “ радиогийн сурвалжлагчид Оросын боловсрол, шинжлэх ухааны яамны ерөнхий мэргэжилтэн Татьяна Соболевагийн ингэж ярьжээ ”Монголын талаас 300 хүний бичиг баримтуудыг зүй ёсын дагуу ирүүлсэн. Гэтэл тэдний дунд докторантурт суралцах 16 хүн байна. Энэ сургалт хамгийн үнэтэй сургалтын хэлбэр байдаг. Докторантурт суралцахын тулд монографууд, нийтлэлүүдийг хэвлүүлсэн байх ёстой. Мэдээж хэрэг үүний дээр орос хэлний сайн мэдлэгтэй байх ёстой. Монголын докторантурт суралцахаар хүсэлт гаргасан хүмүүст дээрх зүйлүүд алга. Тэгэхлээр Монголын квотоос докторантурын 16 квот хасагдаж байна” гэв .
Түүнчлэн тэрбээр Соёлын сургуулийн хувьд онцгой байдал үүсч байгаа тухай ярилаа. "Манай улс сүүлийн хэдэн жил Монгол Улсад 15 байрыг /мест/ театр урлагийн сургуулиудад, хөгжмийн дээд сургууль, уран зургийн академи, сонгодог бүжгийн сургуульд оросын талын зардлаар сургаж байсан , гэтэл энэ жилээс эхлэн монголын тал дээрх сургуулиудад горилогчдыг Москвад очиж элсэлтийн шалгалтад орох шийдвэр гаргасан. Гэтэл нэг ч хүн ирээгүй. Тэгээд энэ 15 мест бас хасагдаж байна" гэв . “Эдгээр сургуулиудийн мест хаачих бол “ гэсэн сурвалжлагчийн асуултанд тэр хариулахдаа, өөр улсад шилжинэ гэж хэллээ.
ЖИЧ: Эцэг, эхчүүдэд анхааруулахад! ОХУ-д их, дээд сургуульд элссэн хүүхдүүдээ хугацаанд нь ирүүлээрэй.
А.Огторгуймаа