Ерөнхий сайд С.Батболд 2012 оны зуны олимпод оролцож байгаа Монголын тамирчдаа дэмжихээр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вантын нийслэл Лондон хот руу энэ сарын 3-ны өдөр мордох байсан ч уг айлчлалаа түр хугацаагаар хойшлууллаа.
Айлчлалаа хойшлуулсан нь Ерөнхий сайдын хувьд Монгол Улсын Ерөнхийлөгчтэй биечлэн уулзаж, зөвшилцөж байж гаргасан шийдвэр бололтой. Мөн гүйцэтгэх засаглалын тэргүүн төр засгийг шинээр эмхлэн байгуулж улстөрийн намуудтай зөвшилцөх ажлыг шуурхайлахад Ерөнхий сайдын хувьд байлцах ёстой гэсэн шийдэлтэй нь бас холбоотой юм.
Ерөнхий сайд С.Батболд ИБУИНВУ-ын нийслэл Лондон хот руу айлчлах төлөвлөгөө нь хоёр сар орчмын өмнө төлөвлөгдөж батлагдсан байжээ. Энэ нь Монгол Улсаар хязгаарлахгүй дэлхийн бусад орны төр, засгийн өндөрлөгүүд тодруулж хэлбэл, Ерөнхийлөгч нь олимпийн нээлтийн үйл ажиллагаанд оролцдог бол Ерөнхий сайд нь олимпийн хаалтын ажиллагаанд оролцож, тамирчдаа дэмжин, амжилтыг нь баталгаажуулж урам зориг өгч, улмаар олимпийн медальтнуудаа эх орондоо авч ирдэг эрхэм уламжлалт харилцаатай холбоотой юм.
Д.Сувд
МОНЦАМЭ