logo
МҮАН мэдэгдэл гаргажээ

МҮАН мэдэгдэл гаргажээ

2012/08/06
УИХ-ын 2012 оны сонгуульд МАХН-тай эвсч, өрсөлдсөн МҮАН-ын Удирдах зөвлөлөөс улстөрд үүсээд буй нөхцөл байдал, мөн МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн дарга Н.Энхбаярт шүүхээс ял оноосон тухайд байр сууриа илэрхийлж, мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүхээс ял оноосонд харамсч буйгаа илэрхийлээд, МҮАН нь шүүхийн шийдвэрийг эцсийн шийдвэр гэж үзэхгүй байгаа, тиймээс дээд шатны шүүх засна гэдэгт итгэж байгаагаа илэрхийлсэн байна.
Харин МАХН-ын дарга Н.Энхбаярын шүүх хуралтай холбоотой улс төрд үүсээд буй нөхцөл байдлын талаар “Хэдийгээр хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн ч Ардчилсан нам, Иргэний Зориг Ногоон нам, “МАХН-МҮАН Шударга Ёс Эвсэл”-ийн зүгээс улс орны эрх ашгийг урьтал болгон ард түмний сонголтод тулгуурлан байгуулсан хамтын ажиллагааны гэрээнийхээ дагуу сонгогчдын өмнө амласан мөрийн хөтөлбөр, зорилтуудыг хэрэгжүүлэх ажилдаа цаг алдахгүй орох ёстой гэж үзэж байна” гэжээ.

 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш