МАХН-ын удирдах зөвлөлөөс хэвлэлийн хурал хийлээ. Тэд МАХН-ын дарга Н.Энхбаярт оногдуулсан ялыг үндэслэлгүй, хууль бус гэж үзэж байгаагаа илэрхийлэв. Хэвлэлийн хуралд УИХ-ын гишүүн, тус намын удирдах зөвлөлийн гишүүн З.Баянсэлэнгэ, МАХН-ын удирдах зөвлөлийн гишүүн Э.Эрдэнэжамъян, Б.Тулга нар оролцов.
Тэд Хамтарсан Засгийн газар байгуулахад баримтлах суурь зарчмын тухай 7 дугаар сарын 26-ны өдөр гарсан тогтоолыг үндэслэн энэ хурлаа хийх болсон байна. Мөн цаашдаа энэ байр суурь барьсан хэвээр байна гэдгээ хэлэв. Уг тогтоолд Хамтарсан Засгийн газрыг байгуулж түүнийг дэмжин ажиллах зарчмыг баримтлахдаа ардчиллын үнэт зүйлсийг бэхжүүлэх, хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдлэх, улс төрийн аливаа хэлмэгдүүлэлтийг гаргахгүй байх, шударга ёсыг тогтоох нь хамтарсан Засгийн газрын тогтвортой үйл ажиллагааны үндэс суурь болох ёстой. Хамтын ажиллагааны энэхүү суурь зарчим нь хамтарсан Засгийн газар байгуулж, үйл ажиллагаа өрнүүлэх хугацаанд төр засгийн аливаа эвслийн зүгээс улс төрийн хэлмэгдүүлэлт гаргах аваас МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн алив хэлэлцээрийг зогсоох бөгөөд хамтарсан Засгийн газрын үйл ажиллагааг дэмжихгүй байх, түүнээс гарах болно гэсэн байна.
Удирдах зөвлөлийн гишүүн Э.Эрдэнэжамъян “Засгийн газар байгуулахгэж байгаа энэ үед эхнээсээ улс төрийн хэлмэгдүүлэлт гарлаа. Улс төрийн хэлмэгдүүлэлт гарлаа гэдгийг телевизээр шүүх хурлын үйл ажиллагааг үзсэн ард түмэн, хуульчид бүгд үзэж байгаа юм. Улс төрийн хэлмэгдүүлэлт нь зөвхөн манай намын дарга Н.Энхбаяртай холбож ойлгож болохгүй юм. 20 жил хууль шүүхийн байгууллага ингэж явсаар гажуудан өчигдрийн байдалд хүрсэн. Хууль шүүхийн байгууллагыг шинэчлэх цаг нь болсон. Хууль шүүхийн байгууллага аливаа эрх мэдэлтнүүдийн захиалгаар ажилладаг болсон нь харагдаж байна. Манай намын зүгээс ийм хэлмэгдүүлэлтийг хэрхэвч дэмжихгүй ээ. Цаашдаа Монгол Улсын Засгийн газар улс орноо хөгжүүлье гэж бодож байгаа бол эхнээсээ хууль бус явдлыг таслан зогсоож, хүнийг хэлмэгдүүлж хууль зөрчихөө болих ёстой. Үүний төлөө бид тууштай тэмцэнэ, манай удирдах зөвлөлийн гишүүд ч мөн санал нэгтэй байгаа гэж бодож байна” гэсэн юм.
Хэвлэлийн хурлын үеэр сэтгүүлчдийн асуултад хариу өгсөн юм.
-МҮАН-ынхан та бүхэнтэй ижилхэн саналтай байгаа юу? Яагаад хэвлэлийн хуралд ирээгүй юм бэ?
З.Баянсэлэнгэ: -Улс төрийн хэлмэгдүүлэлттэй тэмцэнэ гэж 7 дугаар сарын 26-нд гаргасан эвслийн тогтоолд байгаа. МҮАН-ын гишүүд бидэнтэй санал нэг байгаа гэж бодож байна. Өчигдрийн болсон асуудлын талаар улс төрийн шийдлийг эвслийн удирдах зөвлөл гаргах байх. Энэ тогтоол хүчин төгөлдөр байгаа.
-Та бүхэн хамтарсан Засгийн газарт орохгүй гэж мэдэгдэж байгаа юм уу?
-Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн улс төрийн шийдлийг гаргана. Энэ хуралдаан болоогүй байна. Бид гарсан тогтоолдоо байр сууриа бататгаж, цаашид энэ тогтоолоо барьж ажиллана гэдгээ илэрхийлж байгаа юм.
-МҮАН-ынхан улс төрийг барьцаалж болохгүй, улстөрийн ажлыг явуулах ёстой гэж үзэж байгаа. Танай хоёр намын байр суурь зөрөөд байгаа юм биш үү?
-Тэгж ойлгож болохгүй ээ. Төрийн алба барьцаална гэж яриагүй. Энэ асуудалд хувь хүний зүгээс үзэл бодлоо илэрхийлж болно. Нэгэнт эвсэж орж байгаа намуудын зүгээс өөрсдийн гаргасан шийдвэртээ үнэнч байх болов уу. 7 дугаар сарын 26-ны өдөр гаргасан тогтоолоо баримталж ажиллана аа. Харин үүсээд байгаа нөхцөл байдал нь манай 2 намыг улам хүчтэй эвтэй нэгдэлтэй байгаасай гэдгийг харуулж байна. Эвслийн удирдах зөвлөлөөс шийдвэр гараагүй байхад хэн нэгэн өмнөөс нь тайлбар өгөх эрхгүй.