Үндсэн хууль зөрчигдөөд, төрийн эсрэг гэмт хэрэг явагдаад, тусгаар тогтнолын баталгаа алдагдаад байхад Үндсэн хуулийн Цэцийнхэн “Бид амралттай. Амарч дуусаад асуудал шийднэ...” гэсэн маягийн үг унагасан байх юм. Бүр гайхаш тасраад, Үндсэн хууль гэгч юу болох, юуны тулд Үндсэн хуулийг сахин хамгаалах Цэц байдаг ёстой талаар эргэцүүлснээ хуваалцъя.
Үндсэн хууль бол тусгаар тогтнол. Тусгаар тогтнолтойг тунхаглах үндсэн баримт бичиг. Тиймээс Үндсэн хууль бол тусгаар тогтнолын баталгаа. Энэ баримт бичиг буюу Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалах Үндсэн хууль үл тоогдох болоод даруй 12 хонолоо. Тангараг өргөсөн 25 гишүүний ирцгүйгээр Ардчилсан нам өөрийнхөө хүнийг УИХ-ын даргын суудал руу зохион байгуулалттайгаар зүтгүүлэн, мөн зохион байгуулалттайгаар долдугаар сарын 24-нд сонгон баталж, Үндсэн хуулийг зөрчсөн юм. УИХ-ын даргыг батлах хуралд оролцох ёстой эрх бүхий 25 гишүүний нам Бага хурлаа хийж байсан өдөр л дөө. Тэдэнгүйгээр Ардчилсан нам тусгаар тогтнолын баталгаа болсон баримт бичгийн зүйл заалтыг зөрчин байж, хүчээр УИХ-ын чуулганыг хуралдуулсан улстөр нь олон суудал бүхий Монгол Ардын Нам зөвшилцөхгүй байна гэсэн шалтагт бус тэднийг эзгүйчлэн яаравчилж, төрийн дээд, өндөр албан тушаалыг булаан авахаар улайрсанд л байсан юм.
Аль нэгэн улстөрийн хүчнийг Бага хурал дуусахыг хүлээхгүй яарснаараа Ардчилсан нам төрийн ажлыг сайн явуулсан болж дүгнэгдэхгүй. Бас ард түмний эрх ашгийн тулд төрийн ажлыг хурдан явуулах нэрээр Үндсэн хуулийг зөрчих эрхгүй. Чухамдаа төрийн ажлыг явуулахын тулд төр оршин тогтнох эсэх үндсэн баримт бичиг Үндсэн хуулийг зөрчих ёсгүй. Ийм л учир шалтгаан байсаар атал Ардчилсан нам албан тушаалын хүсэл шуналаа дарж чадалгүй, улсынхаа тусгаар тогтнолд халдаж, төрийн эсрэг гэмт хэрэг эхлүүлсэн.
Парламентын засаглалтай оронд спикер бол хамгийн өндөр албан тушаал. Тиймээс спикерийг сонгож, батлах арга зам нь Монгол Улсын тусгаар тогтнолыг хамгаалах ерөндөгтэй. Тэр ерөндөг нь бүх ард түмний төлөөлөл болж УИХ-д сонгогдсон олонхын намын гишүүн ч, цөөнхийн ч намын гишүүн, бие даагч ч өөрийнхөө нэрийг дэвшүүлэн өрсөлдөх эрхтэйг хуульчилсанд бий. Тэгж гэмээнэ Хөвсгөлийн тайга, Дорнодын тал, Өмнийн говийн сонгогч бүгд парламентаа бүтэц бүрэлдэхүүнээр нь цогцлоон байгуулалцах тэгш эрхээ эдэлж байгаа юм. Бодит байдал ийм буюу хэн ч нэр дэвшиж, УИХ-ын даргаар батлагдах боломжтой учраас олонх, цөөнхийн асуудал УИХ-д байдаггүй. УИХ-ын бүтэц байгуулагдаж дууссаны дараа Засгийн газар байгуулахад л сая олонх, цөөнхийн тухай яриа гарах учиртай. Тэгээд ч шинэ УИХ-д олонх байсангүй. Ард түмэн “Бид хэн нэгийг олонх болгохгүй ээ, хамтдаа зөвшилцөөд энэ улс орныг удирдан жолоодож яв...” гэсэн сонголт хийсэн байна. Энэ бол тэнгэрийн зарлиг. Гэтэл Ардчилсан нам Үндсэн хуулийг санаатайгаар мушгин гуйвуулж, “Гуйж гувшин хань татсан “Шударга ёс” эвсэл болон ИЗНН-тайгаа хамтраад УИХ-д олонх болсон манайх спикерт санал болгох хүнээ сонголоо, түүнийг дэмжих эсэх нь хамаагүй...” хэмээн Монгол Ардын Намыг сонгосон Монгол Улсын иргэдийн Үндсэн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг хүчээр тойргийн гадна гаргачихаад байна. Засгийн газар байгуулагдах үед л тэртээ хойно яриглах ёстой олонх, цөөнхийн яриаг Ардчилсан нам албаар хамаагүй эрт бий болгон, олон түмнийг төөрөлдүүлэн байж төрийн эрхийг хууль бусаар авах гэмт хэргийнхээ үндэс суурийг тавьсансан.
Тусгаар тогтнолд халдсан энэ үйлдлийг бага дээр нь засах ёстойг сануулсан ч улам лавшруулан УИХ- ын бүтцийг байгууллаа. Хууль бус бүтэцдээ зохицуулан хууль өөрчлөх төсөл хүртэл өргөн бариад, хэрэг явдлын дампуурал үнэндээ л хэрээс хэтэрч байна.
Үндсэн хууль зөрчигдсөн асуудлаар иргэн Б.Лхагважав Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Өнөөдрөөс долоо хоногийн өмнө буюу долдугаар сарын 30-нд Үндсэн хуулийн Цэцийн дарга хөдөөнөөс ирснээр иргэн Б.Лхагважавын нэхэмжлэлийг хуваарилна гэж байсан. Хуваарилагдсан тохиолдолд хэрэг үүсгэх, эсэхийг шийдэхэд 14 хоног шаардлагатай. Энгийн иргэн хүн хандсан хэрэг болохоор ийн явц нь удааширч байгаа юм. Хэрвээ Ерөнхийлөгчийн тангараг өргөхдөө “Монгол Улсын тусгаар тогтнол хилийн дээсээр хязгаарлагдахгүй, худалдагдсан газар нутгаар хэмжигдэхгүй. Тусгаар тогтнолд халдах эрх ашиг төрийн ордонд үүрлэсэн байна. Ингэх тусмаа аюултай учраас аюултай энэ цагийн сахин хамгаалагч, тусгаар тогтнолыг бэхжүүлэгч байх болно...” гэж тангараглаж байсан Ц.Элбэгдорж Үндсэн хууль зөрчиж, төрийн эрхийг хууль бусаар авах төрийн эсрэг гэмт хэрэг эхлэх тэр үед хориг тавьж, асуудлыг Цэцийнхэнд өгсөн бол өнөөдөр улам олон хууль зөрчилт гаарч, тусгаар тогтнолыг ганхуулахгүй байлаа.
Чухамдаа Ерөнхийлөгч Цэцэд хандвал асуудал тэр дороо шийдэгдээд явдаг. Гэвч үндэсний эв нэгдлийг хамгаалах бус хагалан бутаргагч болсон Ц.Элбэгдорж Ардчилсан намд илт үйлчлээд Цэцэд хандах нь бүү хэл “размер ижилхэн” шинэ спикерээ хүлээн авч, баяр хөөр болсондог. Харин Үндсэн хуулийн Цэцийнхэн хэнд үйлчлээд иргэний нэхэмжлэлийг тоож хэрэгсэхгүй, архидаж, зугаалаад яваад байна вэ. Яахаараа тэд төр байгуулах хамгийн чухал үйл явц хууль бусаар өрнөөд байхад ийн хойрго, нойрмог хандаж байна вэ. Тусгаар тогтнолын баримт бичгээ хэрэгжүүлэхгүй, хамгаалахгүй Үндсэн хуулийн Цэцийг огцруулъя. Шинээр төр засгаа тохинуулахаар УИХ-ын сонгуульд чадах ядахаараа оролцож, саналаа өгсөн сонгогчийнхоо талд байж, тусгаар тогтнолоо хамгаалах Цэц л ард түмэнд хэрэгтэй.
Б.Эсэн