logo
Н.Энхбаяраар барьцаалсан Засгийн газар

Н.Энхбаяраар барьцаалсан Засгийн газар

2012/08/06
Эвслийн Засгийн газар Н.Энхбаяраар барь­цаалагдлаа. Төрийн ажил гацаалаа хэмээн МАН-д хамаг буруугаа чихээд байсан ч эцэст нь экс Ерөнхийлөгч, МАХН-ын  дарга Н.Энхбаярыг шүүх хурлын  шийдвэрээс  эвс­лийн Засгийн  газар хэр­хэн байгуулагдах эсэх нь  шийдэгдэхээр боллоо.
УИХ дахь  МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн  бүлгийн гишүүдийн зүгээс “МАХН-ын  дарга  Н.Энхбаярт шүүхээс ял тулгавал Засгийн газрын бүрэлдэхүүнд орохгүй” хэмээн эсэргүүцлээ илэр­хийлж байгаа аж.
Тиймдээ ч өчигдөр 15:00 цагаас зарласан УИХ-ын чуулганд МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн бүл­гийнхэн оролцсонгүй.
Өөрөөр хэлбэл, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн нэрээр ард түмний саналыг авч, УИХ-д орж ирсэн гишүүд өдгөө МАХН-ын дарга Н.Энхбаярыг шүүх хурлын шийдвэрээр Зас­гийн газарт ажиллах эсэхээ шийднэ гэж барь­цаалж буй нь тун ч ичгүүр­тэй алхам биш гэж үү.
Тэд  сонгогч  олны    ит­гэлийг  хү­лээж,  парламентын суу­дал “хүртчихээд” дан ганц МАХН-ын дарга Н.Энх­баярын төлөө зүтгэж эхлэв. Энэ нь нийгэмд ганц хүний нам буюу тахин шүтэх үзэл сэргэснийг гэрчлэх мэт сэт­гэгдэл төрүүлж байна.
Засгийн   бялуугаа   хэ­дийнэ  хувааж,  нам,    эвслээрээ яамдаа тодорхойлчихсон байсан хүмүүс гэнэт ийм шийдвэр гаргаж буй нь хэтээсээ МАХН-ын дарга Н.Энхбаярыг шадар сайд болгохоор төлөвлөж бай­сантай  холбоотой ажээ. Тийм­дээ ч нэгэнт хийсэн гэрээ, хэлцлээсээ буцах ту­хай яриа гаргалаа.
МАХН-МҮАН-ын “Шу­дарга ёс” эвслийнхэн Н.Энх­­баярын баривчилгааг анхнаасаа улс­­төрийн зо­рилготой хэ­мээдэг. Тэгвэл үүнийгээ баталгаажуулахын тулд АН-ыг шантаажилж байгаа нь энэ аж.
Нэгэнт анхан шатны шүүхээс Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт дөрвөн жи­лийн хорих ял оноосон бо­лохоор эвслийн Засгийн газ­рын хувь заяа хэрхэх нь тодор­хойгүй бо­лоод байна. МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэлтэй хамтарч, олонх болсон АН-ынхан одоо ямар арга хэмжээ авах бол гэдэг тун ч хачирхалтай. Дахин МАНАН үүсгэхгүйн тулд экс Ерөн­хийлөгч Н.Энхбаярыг ялаас мултлах уу. Эсвэл хүс­сэнээр нь “Шударга ёс” бүл­гийг эвслээс гаргаж, шинэ эвслийн талаар хэлэлцэх үү.
Юутай ч эвслийн Зас­гийн газар Н.Энхбаяраар барь­цаалагдсанаас болж АН-ынхан чухам ямар алхмаар, хэнтэй эвсэх нь дараа дараагийн шүүх хурлын шийдвэрээс шалтгаалахаар болж байна. Хэрвээ тийнхүү хү­лээ­вэл Монголын төр, зас­гийн үйл ажиллагаа экс Ерөн­хий­лөгчөөсөө хамаа­рал­тай гэдгийг харуулсан хэрэг болох нь ээ.

SHARSONIN.MN
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш