Сирийн Ерөнхий сайд Риад Хижаб Ерөнхийлөгч Башар Асадын Засгийн газрыг орхиж, сөрөг хүчнийхний эгнээнд элссэн талаар түүний төлөөлөгч Мохаммед эл-Этри мэдээлжээ. Мөн тэрээр Хижабыг аюулгүй газар байгааг хэлсэн байна. Йордан дахь эх сурвалжийн мэдээлснээр тэрээр гэр бүлийн хамт тус улсад хүрэлцэн иржээ. Хэрэв энэ мэдээлэл батлагдвал тэрээр Сирид бослого мөргөлдөөн 17 сар үргэлжлэх үеэр Асадын дэглэмээс урвасан хамгийн өндөр албан тушаалын хүн болох юм.
Хижаб зургадугаар сарын 23-нд Ерөнхий сайдаар томилогдоод байжээ. Гэхдээ ямар учраас түүнийг албан тушаалаас нь огцруулсныг Сирийн телевизээр мэдээлээгүй юм байна.
Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар Дамаск дахь төрийн мэдлийн телевизийн байранд бөмбөг дэлбэрчээ. Мөн засгийн газрын хүчнийхэн Алеппо хотод дайралт явуулсаар байгаа юм байна.
Сирид өнгөрсөн оны гуравдугаар сараас өнөөг хүртэл үргэлжилсээр байгаа зөрчил мөргөлдөөн дайн тулааны улмаас 40000 гаруй хүн хөрш Турк руу дүрвэжээ. Тэдний дунд цэргийн өндөр албан тушаалтнууд ч олон байгаа юм.
Э.АМАР