Японы Хирошимад атомын бөмбөг хаяснаас хойш 67 жил өнгөрчээ. Япончууд цөмийн зэвсгийн аюулаас болж амь үрэгдсэн хүмүүст хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг жил бүр зохион байгуулдаг юм. Энэ жилийн ёслолд олон арван мянган хүн оролцсон байна. Америкийн "Enola Gay" нэртэй онгоцноос хаясан атомын бөмбөг 140000 хүний аминд хүрсэн түүхтэй. Атомын бөмбөгийг хаясан цаг буюу Японы цагаар 08:15-д хонх цохиж, Япончууд нэг минутын турш дуугаа хураасан байна.
Хирошима хотын төвд орших энх тайвны дурсгалын цогцолборт болсон арга хэмжээний үеэр хотын дарга Казуми Мацуй цөмийн зэвсгээс татгалзахыг уриалжээ. Тэрээр хэлэхдээ "Ард түмнийхээ аюулгүй байдлыг хамгаалсан эрчим хүчний бодлогыг нэн даруй боловсруулахыг засгийн газарт уриалж байна" гэжээ.
Харин ерөнхий сайд Ёшихико Нода Хирошимагийн гашуун сургамжийг мартах ёсгүй гэдгийг хэлээд манай улс цаашдаа цөмийн эрчим хүчнээс хараат бус байх болно гэжонцолсон байна. Тэрээр өнгөрөгч зургадугаар сард хоёр цөмийн реакторын үйл ажиллагааг сэргээхийг тушаасан бөгөөд түүний шийдвэрийг идэвхтнүүд хүчтэй эсэргүүцсэн юм.
2011 оны гуравдугаар сарын 11-нд болсон хүчтэй газар хөдлөлт, цунамигаас болж Фукушима Дайчи АЦС-ын үйл ажиллагаа доголдож, цацраг идэвхит бодис ихээр алдагдсан. Үүнийдараа Японы 50 АЦС-ыг бүгдийг нь хаасан билээ.
Амиа алдагсдад хүндэтгэл үзүүлэх ёслолд Америкийн ерөнхийлөгч агсан Харри Трумэний ач хүү Клифтон Трумэн Даниел оролцжээ. Трумэн Хирошима, Нагасакид атомын бөмбөг хаях тушаалыг өгсөн юм.
Э.АМАР