Улсын Их Хурлын дарга З.Энхболд манай оронд айлчилж байгаа Япон Улсын Гунма мужийн захирагч Осава Маса Аки тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзав.
Уулзалтын эхэнд ноён Осава Маса Аки цаг зав багатай байгаа ч тус мужийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзсанд УИХ-ын даргад талархалтай байгаагаа илэрхийлээд төрийн өндөр дээд, нэр хүндтэй албанд томилогдсонд нь баяр хүргэлээ.
УИХ-ын дарга З.Энхболдыг УИХ-ын гишүүн байхдаа УИХ-ын гишүүн Д.Ганхуягийн хамт Гунма мужид айлчилж хоёр талын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж байсанд баяртай байгаагаа мужийн захирагч илэрхийлээд, түүний айлчлалаас хойш тус мужийн захиргаа бусад орнуудтай харилцах харилцаагаа улам өргөжүүлэх бодолтой болсноо онцлов. Япон Улсын Парламентын гишүүн, Засгийн газрын гишүүн асан ноён Үэно Косэй гуайг Гунма мужийн төлөөлөгчдийг тэргүүлэн өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Монгол Улсад айлчлах үеэр Өвөрхангай аймагт хамтдаа явж тус аймгийг Гунма мужтай ах дүү аймаг болгох асуудлыг ярьж, энэ дагуу хамтын ажиллагаа эхлүүлэхээр тохиролцож байсныг УИХ-ын дарга З.Энхболд энэ үеэр дурслаа. Дараа нь тэрбээр энэ оны гуравдугаар сард Япон Улсад хийсэн Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр Гунма мужид зочлох явцдаа Өвөрхангай аймаг, Гунма мужийг ах дүү болгох зорилго тавьж, хамтын ажиллагааны гэрээ байгуулахаар тохиролцжээ. Ийнхүү УИХ-ын гишүүн байхдаа түүний санаачилж байсан асуудал энэхүү айлчлалын хүрээнд бодит биеллээ олж байгаад талууд баяртай байгаагаа дурдаж байв.
Гунма муж нь Япон Улсын хамгийн олон халуун рашаантай бөгөөд автомашин, хөдөө аж ахуй, анагаах ухааны салбар, гар урлалын жижиг үйлдвэрлэл өндөр хөгжсөн мужид ордог байна. Ялангуяа анагаах ухааны мэсгүйгээр эмчилдэг технологийг ашиглаж хорт хавдрыг анагаах чиглэлээр ихээхэн үр дүнд хүрч байгаа Японы гурван мужийн нэг нь юм. Түүнчлэн Гунмагийн их сургуульд Монголоос 29 оюутан суралцдаг аж. 2008 оноос өмнө хөдөө аж ахуйн чиглэлээр Монголоос дадлагажигч хүлээн авч жилд 4-5 хүнийг хөдөө аж ахуйн коллежид суралцуулдаг тогтолцоотой байсныг мужийн захирагч Осава Маса Аки танилцуулаад энэхүү хамтын ажиллагааг цаашид үргэлжлүүлж ажиллах болно гэлээ. Мөн анагаахын салбарт хамтран ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.
УИХ-ын дарга З.Энхболд хэлэхдээ, Япон Улсын анагаахын салбарт дөнгөж дэлгэрч байгаа шинэ технологийг Монголын эрүүл мэндийн салбарт ашиглах нь монголчуудад ихээхэн ач тустай юм. Иймээс Засгийн газар бүрдэж, Эрүүл мэндийн шинэ сайд томилогдсоны дараа энэ асуудлыг судалж танилцах чиглэл өгөх болно гэлээ. Мөн манайд хуульч, эдийн засагчдыг ихээр бэлтгэдэг. Харин хөдөө аж ахуй болон улс оронд зайлшгүй хэрэгтэй байгаа бусад салбарт ажиллах хүчнийг бэлтгэхэд анхаарах хэрэгтэй байгаа юм. Аймаг, мужийн хамтын ажиллагааны хүрээнд буцаж ирээд ажиллуулах ажлын байртай, аймагтаа хэрэг болохоор мэргэжлээр суралцах, бизнес эрхлэх зорилго, тэмүүлэлтэй залуучуудыг шалгаруулж явуулах нь хоёр талын хамтын ажиллагаанд бодит ажил болно гэж үзэж байна. Ялангуяа хөдөө аж ахуйн чиглэлээр дадлагажигч авдаг байсан уламжлалаа үргэлжлүүлэх нь чухал байна гэдгийг онцлон тэмдэглэлээ. Түүнчлэн Өвөрхангай аймгийн Хужиртын рашааныг түшиглэн жуулчдыг татахад Япондоо алдартай Гунма мужийн арга туршлага ач холбогдолтойг дурдлаа.
Уулзалтад УИХ-ын гишүүн Д.Ганхуяг, албаны бусад хүн оролцлоо гэж УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.