Өнгөрөгч бямба гаригт Вьетнамын нийслэл Ханой хотод ижил хүйстнүүдийг дэмжигч идэвхтнүүд анх удаа жагсаал хийсэн байна. Вьетнамын засгийн газар ижил хүйстнүүдийн гэрлэлтийг зөвшөөрсөн заалт бүхий хуулийн төслийг хэлэлцэж байгаа юм.
Хэрэв уг хуулийн төсөл батлагдвал Вьетнам нь гей, лэсби хүмүүсийг гэр бүл болохыг хуулиар зөвшөөрсөн Азийн анхны улс болно. Жагсаалд оролцогчид хуулийн төслийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.
Оюутан Нгүен Тран Даи Хаи хэлэхдээ "Ижил хүйстнүүд ч гэсэн бусад хүмүүстэй адил тэгш эрхтэй байхыг хүсдэг, ирээдүйд бүх хүмүүст тэгш шударга хандана гэдэгт итгэж байна" гэжээ.
Хэдийгээр Вьетнамын хууль тогтоогчид ижил хүйстнүүдийг гэрлэлтийг хуульчлах талаар судалж байгаа ч энэ улсад гей, лэсби хүмүүсийг гадуурхах үзэл байсаар байна.
Э.АМАР