logo
Нийслэлийн Засаг даргад Э.Бат-Үүлийг батламжлуулах тогтоолыг Ерөнхий сайдад өргөн барилаа

Нийслэлийн Засаг даргад Э.Бат-Үүлийг батламжлуулах тогтоолыг Ерөнхий сайдад өргөн барилаа

2012/08/07
Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболдод НИТХ-ын дарга Д.Баттулга Нийслэлийн Засаг даргад нэр дэвшээд байгаа Э.Бат-Үүлийг батламжлуулах тухай тогтоолыг өргөн барилаа. Энэ уулзалтад Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч Э.Бат-Үүл байлцлаа.
НИТХ-ын ээлжит бус чуулган өчигдөр хуралдаж, Нийслэлийн Засаг даргад нийслэлийн Ардчилсан намын дарга Э.Бат-Үүлийн нэрийг дэвшүүлсэн бөгөөд төлөөлөгчдийн 97,16 хувийн саналаар дэмжээд байгаа юм.
Ерөнхий сайд С.Батболд уулзалтын үеэр нийслэлд хийгдэж ирсэн бүтээн байгуулалтын ололт амжилтыг үргэлжлүүлэх, төрийн албаны мэргэшсэн залгамж чанарыг хадгалах учиртай гэдгийг онцолж хэлсэн байна. НИТХ-ын дарга Д.Баттулга, Засаг даргад нэр дэвшээд байгаа Э.Бат-Үүл нар Ерөнхий сайдын хэлсэнтэй санал нэг байгаагаа илэрхийлээд нийслэлд хийгдэж байгаа сайн ажлуудыг үргэлжлүүлж, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийг хуулийн дагуу ажиллах нөхцөлийг бүрдүүлж ажиллана гэдгээ илэрхийллээ. Харин улс төрийн албан тушаалтнуудын хувьд зарим өөрчлөлт орохыг тэд үгүйсгэсэнгүй. 
Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай  хуулийн 26.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 26.3-т заасан эрх бүхий албан тушаалтан томилохоос татгалзвал зохих шатны Хурал 15 хоногийн дотор энэ хуулийн 26.2-т заасан журмаар Засаг даргад дахин нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргадаг юм байна.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш