МАХН-ын дарга Н.Энхбаярт Сүхбаатар дүүргийн шүүхээс дөрвөн жилийн хорих ял өгсөнтэй холбогдуулан МАХН-МҮАН-ын "Шударга ёс” эвслийн зүгээс хамтарсан Засгийн газарт орохгүй хэмээн шантажилж байгаа гэсэн мэдээлэл гараад байгаа. Энэ талаар УИХ дахь тус эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэгээс тодруулахад тэрбээр “МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн зүгээс МАХН-ын дарга Н.Энхбаярыг анхан шатны шүүхээс шүүхдээ алдаа гаргаж, хилс хэрэгт тулган яллалаа гэсэн дүгнэлт гаргаж байгаа. Иймээс хамтарсан Засгийн газар байгуулах гэж байгаа нэг гол субъект болох АН-ын зүгээс энэ тал дээр өөрийн байр суурийг илэрхийлэх нь зүйтэй гэсэн. Хамтарсан Засгийн газраас гарах, орох тухайд “Шударга ёс” эвслийн удирдах зөвлөлийн хүрээнд, бүлгийн хүрээнд ярьсан зүйл байхгүй. Өмнө нь байгуулаад ажлаа эхлээд явж байгаа Засгийн газар байгуулах тухай гэрээтэй холбоотой ямар нэг асуудал хөндөж яриагүй. Бүлэг дээр МАХН, МҮАН-аараа тэрсэлдсэн, зөрчилдсөн зүйл байхгүй. Мэдээжээр хоёр нам байгаа учраас зарим нэг ойлголцлын зөрүү байдаг. Хувь хүмүүсийн ч өөрийн байр суурь байгаа. Гэхдээ хамтарсан Засгийн газраас гарна, болино гэсэн ямар ч шантаж хийсэн зүйл байхгүй.
Эхний байдлаар 16 яамтай байхаар АН-тай хийсэн яриан дотор дурдагдаж байсан. Одоо үүнийгээ илүү лавшруулаад яамдын чиг үүрэг, бусад бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг төгс болгож ярих шаардлага байгаа” гэлээ.
Д.ОЮУН
Эхний байдлаар 16 яамтай байхаар АН-тай хийсэн яриан дотор дурдагдаж байсан. Одоо үүнийгээ илүү лавшруулаад яамдын чиг үүрэг, бусад бүтэц, бүрэлдэхүүнтэй холбоотой асуудлыг төгс болгож ярих шаардлага байгаа” гэлээ.
Д.ОЮУН