Ким Чен Ирийн ахлах тогоочоор ажиллаж байсан Япон эрийн хэлж байгаагаар Умардын удирдагч агсны хүү эх орондоо Хятадынхтай төстэй өөрчлөлт шинэчлэлт явуулахаар зэхэж байгаа аж.
Умардын бүхий л өндөр хэргэм зэрэг, албан тушаалуудыг аваад байгаа Ким Чен Ун Кенжи Фужимото хэмээх нууц нэр хэрэглэдэг уг тогоочийг Пхеньянд урьсан байна. Тэрээр Умардын удирдагч болон түүний эхнэртэй уулзаж, тэдэнд Японоос авчирсан хөх туна загас бэлэглэжээ.
Фужимото 1989 –өөс 2001 оны хооронд Ким Чен Ирийн хувийн тогоочоор ажиллаж байсан бөгөөд Умардаас дүрвэснийхээ дараа амьдралынхаа талаар хэд хэдэн ном гаргасан юм.
Залуу Ким өөрт нь муугүй ханддаг талаар Фужимото хэлсэн байна. Мөн тэрээр Кимийн эхнэр Ри Сол-Жуг "сэтгэл татам" хэмээн тодорхойлжээ.
Фужимотогийн хэлснээр залуу Ким Хятадын зах зээлийн баримжаатай Социализмын бодлогыг Хойд Солонгост хэрэгжүүлж магадгүй аж.
Мөн Ким Чен Ун "Намайг Европ, Япон руу явах үед бараа бүтээгдэхүүн, хүнс маш элбэг байгааг хардаг. Харин Умардад буцаад ирэхэд энд юу ч алга. Бид Хятадын бодлогоос суралцах хэрэгтэй юу" гэж хэлсэн гэнэ.
Ким Вьетнамд гурван өдрийн айлчлал хийхээр эх орноосоо морджээ. Залуу Ким Фужимототой уулзсан нь тэрээр өвөө, эцэг хоёроосоо өөр замаар замнахыг хүсч байгааг харуулж байж магадгүйг шинжээчид хэлж байна.
Фужимотогийн хэлснээр Умард Солонгосыг удирдаж байгаа хүмүүс бол Ким Чен Уны авга эгч Ким Гён Хи болон түүний Чан Сон-таек нар ажээ. Мөн Ким Чен Ун удирдагч гэгдэж байгаа боловч үнэн хэрэг дээрээ тэрээр эрх мэдэл багатай байдаг юм байна.
Э.АМАР