logo
Монгол банк 12 долоо хоногтой үнэт цаас арилжааллаа

Монгол банк 12 долоо хоногтой үнэт цаас арилжааллаа

2012/08/07
Өчигдөр Монголбанк 12 долоо хоногтой 30 тэрбум төгрөгийн Төв банкны үнэт цаасыг 17.01 хувь ЖДХ-ээр арилжааллаа.

Ингэснээр энэ оны наймдугаар сарын 6-ны байдлаар 12 долоо хоногтой , ТБҮЦ-ны үлдэгдэл 275.5 тэрбум төгрөг болно. Санхүүгийн зах зээлийн зөв зохистой өгөөжийн муруйг бий болгохын тулд муруйн эхний цэгийг Төв банк, харин дунд болон урт хугацааны хүүг зах зээл өөрөө тодорхойлох ёстой.

Иймээс Монголбанк долоо хоногийн ТБҮЦ-ны хүүгээр дамжуулан зөвхөн богино хугацааны банк хоорондын захын хүүнд нөлөөлдөг бол долоо хоногоос дээш хугацаатай ТБҮЦ-ны хүү нь банк хоорондын зах дээр тогтдог юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш