logo
 Сөүлд амьтны эрхийг хамгаалагчид нохойн махыг хүнсэнд хэрэглэх явдлыг эсэргүүцлээ

Сөүлд амьтны эрхийг хамгаалагчид нохойн махыг хүнсэнд хэрэглэх явдлыг эсэргүүцлээ

2012/08/08
Мягмар гаригт Сөүл хотод амьтны эрхийг хамгаалагч идэвхтнүүд цуглаан зохион байгуулж, нохойн махны хэрэглээг эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн байна. Солонгосчуудын хэлдгээр Малбок буюу зуны хамгийн халуун өдөр хижээл насны эрчүүд нохойн мах идэх нь элбэг байдаг гэнэ. 
Амьтны эрхийг хамгаалах уриатай бүлгийн гишүүд нохойн махыг хүнсэнд хэрэглэх нь зэрлэг балмад явдал гэдгийг хүмүүст ойлгуулах зорилгоор өөрсдөө төмөр торонд оржээ. 
Энэ бүлгийн тэргүүн Пак Со Ёон хэлэхдээ "Нохойг хүний үнэнч нөхөр гэж үздэг, манай улсад нохой үржүүлдэг хүн олон байна, гэхдээ нохойн махыг хүнсэнд хэрэглэх явдлыг таслан зогсоох ёстой" гэжээ. 
Цуглаанд оролцогчдын хэлж байгаагаар Өмнөд Солонгост жилд таван сая гаруй нохойг хөнөөж, махыг нь хүнсэнд хэрэглэдэг байна. 
Э.АМАР
 
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш