Хятадын эрх баригчид хүчтэй хар салхины аюулаас болж Шанхайн 200 мянга орчим оршин суугчийг нүүлгэсэн тухай өнөөдөр хятадын цаг уурын судлалын албанаас мэдээлэв. Бас 130 мянган хүнийг Шанхайгаас өмнө Жэзян мужаас нүүлгэжээ Тус муж өнөө орой буюу маргааш өглөө хар салхинд нэрвэгдэнэ гэж таамаглав. Цаг уурын албанаас мэдээлснээр энэ удаа хар салхи 2005 оноос хойш БНХАУ-ыг нэрвэсэн хамгийн хүчтэй салхи болно. Өнгөрсөн амралтын өдрүүдэд өөр хоёр хар салхи Хятадыг нэрвэсний уршгаар 23 хун амиа алдав.