Израйлын ерөнхий сайд Беньямин Натаняху халдлага болсон хилийн ойролцоох хэсэгт очсон байна. Ням гаригт зэвсэглэсэн хүмүүс Синайн хойг дахь Египетийн цагдаагийн пост руу халдаж, 15 албан хаагчийг хөнөөсөн. Мөн тэд хоёр хуягт машиныг хулгайлжээ.
Газа болон Египетэд үйл ажиллагаагаа явуулдаг лалын хэт үзэлтнүүд энэ халдлагыг үйлдсэнийхээ дараа Израйлын хил рүү ойртсон байна. Израйлын цэргүүд тэдний нэг машиныг дэлбэлж, нийтдээ найман зэвсэгт этгээдийг хөнөөжээ.
Израйлын албаны хүмүүст Египетийн талд эмгэнэл илэрхийлсэн байна. Газын зурвас, Египет, Израйлын хил залгадаг Синайн хойг дахь аюулгүй байдлаа сахиулж чадахгүй байна хэмээн Египетийн талыг буруутгадаг аж.
Натаняху хэлсэн үгэндээ Израйл улс аюулгүй байдлаа хамгаалах тал дээр бие даасан байх ёстойг онцолсон байна.
Египетийн шинэ ерөнхийлөгч Мохаммед Морси улсынхаа хилийн аюулгүй байдлыг хамгаалж, Израйлтай шударгаар хамтран ажиллахаа амласан. Ням гаригт болсон халдлага нь Морсигийн хувьд аюулгүй байдалтай холбоотой эхний шалгуур болж байна гэхэд болно. Хамас бүлгийн удирдлагууд халдлагыг мөрдөн шалгахаа амлаад байгаа юм.
Э.АМАР