logo
Сөүл хоёр Солонгос улсыг нэгтгэх ажиллагааг санхүүжүүлэх тусгай санг байгуулж байна

Сөүл хоёр Солонгос улсыг нэгтгэх ажиллагааг санхүүжүүлэх тусгай санг байгуулж байна

2012/08/08
 БНСолонгос улсаас хэтдээ хоёр Солонгос улсыг нэгтгэх ажиллагааг санхүүжүүлэх тусгай санг байгуулж байна гэж өнөөдөр нэгтгэх хэрэг эрхлэсэн яамнаас засгийн газрын хуралдааны үр дүнгээр мэдээлэв. Хуралдаанаар хоёр Солонгос улсыг нэгтгэх хуулийн төслийг хянаж үзэх саналыг сайшаажээ. Солонгосын үндэсний нэгдлийн хүрээлэнгээс дүгнэснээр Умард, Өмнөдийн интеграцийн өртөг 55 триллион воноос (47 тэрбум доллар) 249 триллион вонд (216 тэрбум доллар) хүрч мэднэ. БНСолонгос улсын Үндэсний хурлын депутатууд сайшаавал хуулийн төсөл хүчин төгөлдөр болно. Энэ сард баримт бичгийг парламентад хэлэлцүүлэхээр оруулах тухай тус яам мэдээлжээ. «Өнөөгийн байдлыг харгалзвал нэгтгэх төлөв ойртож байна» гэж сүүлийн саруудад тус улсын ерөнхийлөгч Ли Мён Бак нэг бус удаа хэлсэн билээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш