logo
Зэсийн ханш 4-5 мянган ам.долларт хүрч болзошгүй

Зэсийн ханш 4-5 мянган ам.долларт хүрч болзошгүй

2012/08/08
Зэс монголчуудын амьд­рал ахуйд голлох нөлөө үзүүлсээр ирсэн.

Он гарсаар эрдэс баялгийн түүхий эд дэлхийн зах зээл дээр савалгаатай байгаа. Үүнд манай улсын эдийн засгийн гол хөшүүрэг болсон зэс болон нүүрсний ханш унаж буй нь түгшүүртэй хэрэг болоод байна. Хятад улс зэсийн хамгийн том хэрэглэгч. Дараа нь Америк ордог. Тэгэхээр Хятадын эдийн засаг суларч, Америк араас нь дагавал зэсийн ханш 4-5 мянган ам.доллар хүртэл маш хурдан буух эрсдэлтэй. Энэ тохиолдолд манай улсын эдийн засагт ордог 800 орчим сая ам.долларын орлого буурна гэсэн үг.

Лондоны хөрөнгийн бирж зэсийн үнэ цаашид буурах тухай мэдээлж байсан. Энэ нь Хятадын боомтуудад зэсийн илүүдэл байна гэсэн мэдээлэлтэй холбоотой юм. Тэгэхээр Хятад, АНУ зэсийн хэрэглээг бууруулах буюу нэмэхгүй байхад л үнэ буурах эрсдэлд орж байна. Яагаад гэвэл зэсийн үйлдвэрлэл нэмэгдэж байна. “Айвенхоу Майнз” Оюу толгой ордоос зэсийн олборлолтоо удахгүй эхэлнэ. Тэгэхээр олон улсын зах зээлд нийлүүлэлт нэмэгдэж байхад хэрэглээ нэмэгдэхгүй бол ханш буурна. Үүнээс шалтгаалж зэсийн ханш унах магадлал бий гэсэн таамаглалыг шинжээчид болон эдийн засаг­чид дэвшүүлж байгаа.

Зэсийн ханш унавал манай улсын эдийн засагг учрах хохирол монгол айл өрх бүрт мэдрэгдэх байх. Энэ тохиолдолд манайхан гадаадаас зээл авахыг эрмэлзэнэ. Олон улсын эдийн засаг муудаад байвал зээл авах боломж ч хаагдах юм.

Гэхдээ байдал улам бүр хүндэрсээр байна. Яагаад гэвэл Европын холбооны найдвартай гэж үздэг байсан Испани, Португаль зэрэг улс Засгийн газрынхаа гаргасан бондын өрөө төлж чадахгүйд хүрч байгаа. Энэ нь манайх шиг улсад мөнгө олоход эрсдэл бий гэсэн үг. Тиймээс бид төлөвлөлтөө маш сайн хийх хэрэгтэй.

Эх сурвалж: "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш