АНУ-ын Висконсин муж дахь нэгэн сикх сүмийн итгэгчид рүү зэвсэглэсэн этгээд дайран гал нээсэн талаар бид өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Энэ хэргийн улмаас зургаан хүн амиа алдаж, гурван хүн хүнд бэртсэний нэг нь цагдаагийн ажилтан байсан юм.
Харин Пентагон хэргийн мөрөөр шалгасны эцэст гэмт этгээдийг 40 настай, хуучин цагдаагийн ажилтан байсан гэдгийг өнгөрсөн даваа гарагт тогтоожээ. Гэвч уг этгээд халдлага гарсан өдөр цагдаагийн суманд өртөн амиа алдсан гэнэ.
Тэрбээр шүхрийн спортын тамирчин байсан төдийгүй 1992-1998 онд АНУ-ын армид алба хааж байсан аж. Southern Poverty хэмээх арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн судалгааны хүрээлэнгийн хуулийн төв дээрх халдлагыг неонацист хандлагын илрэл хэмээн үзэж байна.
Халдлага үйлдсэн нэгдсэн улсын армийн гишүүн асан толгойгоо "Хөндий хүйтэн байдлын төгсгөл" гэсэн бичигтэй алчуураар ороосон байжээ. АНУ-ын цагдаагийн албаны төлөөлөгчийн хэлж буйгаар хэрэг үйлдсэн этгээдийн гэрээс зэвсэг, тамхи түүнчлэн тэсрэх бодис зэргийг илрүүлсэн гэнэ.
"Бид түүний бие дээрх шивээсний учрыг тайлахыг оролдож байна. Энэ нь бидэнд түүний халдлага үйлдсэн шалтгаан, зорилгыг олоход туслах юм" хэмээн төлөөлөгч нэмж хэллээ. Нэгдсэн улсын агентлагын мэдээлж буйгаар түүний гар дээрх шивээс нь АНУ-д 2001 оны есдүгээр сарын 11-нд болсон аймшигт алан хядах ажиллагаатай холбоотой хэмээн таамаглаж байгаа гэнэ.
Нью Йорк болон Вашингтон хотын сикх шашинтнууд уг халдлагад ихэд бухимдаж байгаагаа илэрхийлсээр байна. Нэгэн сикх шашинт хүн хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Ихэнх хүмүүс толгойн турбан алчуураас болоод биднийг Талибаны лалын хэт даврагч бүлэглэлийн гишүүн гэж ойлгодог. АНУ дахь сикх шашны холбооны хэлж байгаагаар, 2001 оны есдүгээр сарын 11-ны өдрөөс хойш биднийг лалын хэт үзэлтнүүд хэмээн үзэн, буруутгах тохиолдол 700 гаруй удаа гарсан" хэмээн өгүүлсэн байна.
Сикхисмус шашин нь 15-р зуунд Энэтхэгт үүссэн бөгөөд одоогийн байдлаар 27 сая итгэгчтэйгээс 500 мянга нь АНУ-д амьдардаг аж. Ням гарагт болсон дээрх халдлагаас нэг хоногийн дараа АНУ-ын баруун хэсгийн Миссури муж дахь Жоплин сүм шөнө дундад шатаж эхэлсэн тухай мэдээг тус сүмийн төлөөлөгч өнгөрсөн даваа гарагт мэдэгдлээ.
Өнгөрсөн долдугаар сарын 4-нд болсон Нэгдсэн улсын тусгаар тогтнолын баярын өдөр нэгэн этгээд сикх сүмийг галдсан хэрэг гарч байв. Гэхдээ тус халдлагаар хохирол харьцангуй бага гарч байсан аж. Энэ мэтчилэн АНУ дахь сикх сүм болон сикх шашинт хүмүүст есдүгээр сарын 11-ны халдлагын хохирогчдын эргэн тойрныхон болон Нэгдсэн улсын жирийн иргэд ч өшөөрхөх явдал их тохиолддог байна.
Б.Ууганчимэг