logo
Ким Жөн Ирийн эх оронч үзлийг хэрэгжүүлэхийг уриалав

Ким Жөн Ирийн эх оронч үзлийг хэрэгжүүлэхийг уриалав

2012/08/09
СХН-ын 1-р нарийн бичгийн дарга, БНАСАУ-ын Батлан Хамгаалах Хорооны 1-р дарга Ким Жөн Ун 2012 оны 7 дугаар сарын 26-ны өдөр Солонгосын Хөдөлмөрийн Намын Төв Хорооны хариуцлагатай ажилтнуудтай хийсэн ярилцлага “Ким Жөн Ирийн эх оронч үзлийг хэрэгжүүлж, хүчирхэг эх орныг бүтээн байгуулах ажлыг түргэтгэе” нэртэй нийтлэгдлээ.
Ким Жөн Ун тэмдэглэхдээ, аугаа их Ким Жөн Ир нь хэн хэнээс илүү эх орон, ард түмнийг халуунаар хайрлаж эх орныхоо цэцэглэн хөгжилт, ард түмний аз жаргалын төлөө өөрийн бүх насаа зориулж эх орныхоо түүхэнд мөнх гялалзах мөхөшгүй гавьяа байгуулсан хосгүй эх оронч мөн гэжээ.
Мөн Ким Жөн Ир бүх насаа эх орноо хайрлах сэтгэлээр хүнд бэрх замыг туулж ирсэн урт хугацааны түүх нь Солонгосын нүүр царайг өөрчилж хүчирхэг эх орноо бүтээн байгуулах мөнхийн үндсийг тавьж өгсөн гэж тэмдэглэв.
Ким Жөн Ун цааш нь хэлэхдээ, социалист эх орон, ард түмний талаарх нөхөр Ким Жөн Ирийн гал халуун хайр, эх орныхоо цэцэглэн хөгжилт, ард түмний аз жаргалын төлөө зориулсан зүтгэл нь өөрийн ард түмэнд бүрэн дүүрэн итгэсэн итгэл найдвар, социалист байгууллын үнэн зөв байдал, социалист үйл хэргийн ялалтад бүрэн итгэсэн итгэлээс гарсан гэжээ.
Эх орон, ард түмний талаарх нөхөр Ким Жөн Ирийн халуун хайр, зүтгэл нь нөхөр Ким Ир Сенээс залгамжилж авсан эх орныхоо хувь заяа, ард түмний хувь заяаг өөрөө хариуцсан гэдэг дээд зэргийн ухамсар, үүргээс гарсан гэж тэмдэглэв.
Ким Жөн Ун мөн, нөхөр Ким Жөн Ир биечлэн хэрэгжүүлж ирсэн эх оронч үзэл бол мөн чанарын агуулга, амьдралын их хүчнээс үзэхэд зөвхөн нөхөр Ким Жөн Ирийн нэртэй холбож нэрлэж болох хамгийн ариун дээд зэргийн эх оронч үзэл мөн гэжээ.
Ким Жөн Ирийн эх оронч үзэл нь эрхэм дээд эх орноо үзэх үзэл, ард түмнээ үзэх үзэл, хүйч үеийг үзэх үзэлд үндэслэсэн гэсэн байна.
Түүнчлэн Ким Жөн Ун хэлэхдээ Ким Жөн Ирийн эх оронч үзэл нь нөхөр Ким Жөн Ир манай ард түмэнд залгамжилж өгсөн эрхэм дээд оюуны өв, практикийн үлгэр жишээ болж байна гэв.
Ард түмэн хүсэх бол тэнгэрийн од хүртэл авчирч, хад дээр цэцэг ч цэцэглүүлэх хэрэгтэй гэдэг нь нөхөр Ким Жөн Ирийн ард түмнээ хайрлах эрхэм дээд үзэл бодол, зориг байжээ.
Ким Жөн Ун мөн эх орноо хамгаалахад дээд зэргийн эх оронч үзэл оршино гээд нийт ард түмэн цэргийн ажлыг чухалчлан үзэж цэргийн ажлыг сайн сурч, дайснууд довтлон ороход түүнийг эрс шийдэмгий эсэргүүцэж эх орноо хамгаалах ажилд эх оронч, үнэнч байх хэрэгтэй гэв.
Эцэст нь Ким Жөн Ун хүн бүр Ким Жөн Ирийн эрхэм дээд эх орноо хайрлах, үндэстнээ хайрлах үзэл санааг өргөж эх орноо нэгтгэх үнэн шударга тэмцэлд бүхий л хүчээ дайчлан оролцох хэрэгтэй гэжээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш