logo
Төмрийн хүдрийн үнэ буурах хандлагатай байна

Төмрийн хүдрийн үнэ буурах хандлагатай байна

2012/08/09
  Төмөрлөг үйлдвэрийн гол түүхий эд болох төмрийн хүдрийн хэрэгцээ дэлхийн зах зээлд өсөн нэмэгдэж, үнэ нь өнгөрсөн оныхоос бараг хоёр дахин өссөн. 

Харин төмрийн агууламж нунтаг болон бүхлээс нь хамааран нэг тонн нь 165-200 ам.доллар болоод байсан бол сүүлийн үед үнэ буурах хандлагатай болжээ. Хятадын ган үйлдвэрлэгчдийн эрэлт багасч байгаа нь төмрийн хүдрийн үнэ огцом унахад нөлөөлж байна. 

Дэлхийн зах зээл дэх төмрийн хүдрийн баяжмалын үнэ 125.6 ам.доллар/тонн болсон нь сүүлийн найман сарын хамгийн доод үнэ юм. Хятадын импортын тайлангаар Тяньжин боомтоор орж ирэх төмрийн хүдрийн импорт 2.1 хувиар буурсан аж. Энэ нь үнэ буурсан хэдий ч экспортоо нэмэгдүүлж болохгүйг судлаачид анхааруулж байна. Манай улсаас сүүлийн зургаан жилийн хугацаанд 37 аж ахуй нэгж өмнөд хөршид 6.9 сая тонн төмрийн хүдэр экспортолсон гэсэн ЭБЭХЯны албан мэдээ байдаг.

Тэгвэл өнгөрсөн оны зөвхөн эхний 10 сард гэхэд 4.8 сая тонныг урд хөршид гаргажээ.
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш