Наймдугаар сарын 9,10-нд нутгийн хойд хэсгээр түр зуурын бороо, 11-нд баруун зүгийн нутгийн ихэнх, төвийн нутгийн баруун хэсгээр, 12-нд нутгийн төв хэсгээр бороо орно. Салхи маргааш зүүн зүгийн нутгаар, 11-нд Алтайн салбар уулсаар, 12-нд зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө 5-10 градус, өдөртөө 17-22 градус, Алтайн өвөр говь болон говийн нутгийн баруун хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 25-30 градус, бусад нутгаар шөнөдөө 9-14 градус, өдөртөө 21-26 градус дулаан байна. 11-нд баруун зүгийн нутгаар, 12-нд ихэнх нутгаар сэрүүснэ гэж Ус цаг уурын хүрээлэнгээс мэдээллээ.