Дэлхийн бүжгийн спортын цомын тэмцээнд Монголын 10 настай тамирчид амжилттай оролцож, гранпри шагнал авчээ.
Долдугаар сарын 12-15-ны өдрүүдэд Хятадын Шинжин хотод болсон "World cup 2012" тэмцээнд Монголоос гурван хос, нийт зургаан тамирчин гурван насны ангилалд оролцсон байна, Дэлхийн бүжгийн холбоо /World Dance Consul/-оос зохион байгуулдаг энэ тэмцээнд бага насны ангилалд Виктори бүжгийн клубт хичээллэдэг 10 настай Б.Тэнүүн, Р.Учрал нар стандарт цэнгээнт бүжгийн төрөлд өрсөлдөж гранпри хүртжээ.
Харин өсвөр болон залуучуудын насанд оролцсон Монголын хос тамирчид бүгд финалын шатанд шалгарсан амжилт үзүүлсэн юм байна. Өнгөрсөн жил тэд хагас шигшээд шалгарч байсан бол 2012 онд ийнхүү амжилтаа ахиулсан аж.
Манай тамирчид тэмцээний дараа Бээжин хотоор аялаад өнгөрсөн бямба гарагт Монголдоо ирсэн. Бүжгийн спортын дэлхийн цомын тэмцээн нь энэ жил 10 дахь удаагаа зохиогдсон бөгөөд нийт 3000 гаруй тамирчин оролцсон юм байна.
Д.Минжээ