Төрийн эрхийг хууль бусаар авах, хуйвалдаан зохион байгуулсан гэх үндэслэлээр хоригдож байсан кино найруулагч Г.Бадамрагчааг өнгөрсөн даваа гарагт ар гэрийнхнийх нь хүсэлтээр батлан даалтад гаргажээ. Тэрбээр эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.
Найруулагч Г.Бадамрагчааг Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын Мөрдөн байцаах хэлтсээс өнгөрсөн тавдугаар сарын 7-нд баривчилснаас хойш “Ганцхудаг”-т гурван сар гаруйн хугацаанд хорьсон юм. Түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм. Г.Бадамрагчааг "Даяар Монгол" бүлгэмийн залуусын амьдралаас сэдэвлэн хийх гэж байсан уран бүтээлээс нь болж шалгаж байгаа аж.
Түүний баривчлан хорьсоны дараа гэр бүлийнхэн болон уран бүтээлийн хамтрагчид нь улс төрийн хэлмэгдүүлэлт гэж үзэн хэвлэлд хандсан билээ. Г.Бадамрагчаагийн ах Г.Нороврагчаа “ТЕГ-ын нэр бүхий албан тушаалтнууд “Цаазаар авах асуудлыг ярина” хэмээн сүрдүүлсэн зэрэг ноцтой мэдэгдэл хийж байсан юм.
Харин ТЕГ-ын хэвлэлийн албанаас "ТЕГ-ын мөрдөн байцаах хэлтсээс өнгөрсөн дөрөвдүгээр сарын 11-нд Эрүүгийн хуулийн 82 дугаар зүйл ангиар Г.Бадамрагчаа нарт холбогдох хэргийг шалгаж эхэлсэн. Энэхүү хэрэг, хуулийн хүрээнд, прокурорын хяналтад шалгагдаж байгаагийн зэрэгцээ уран бүтээлтэй нь холбогдуулж, эсвэл улс төрийн бусад шалтгаанаар баривчилсан гэх яриа үндэслэлгүй.
Эрүүгийн хэрэг үүсгэх хангалттай үндэслэл байсан учир хэрэг үүсгэн, болзошгүй хор хохирлоос сэргийлэх үүднээс таслан зогсоох арга хэмжээ авч Г.Бадамрагчааг баривчилсан. Баривчилгааны үеийн ажиллагаа, мөн мөрдөн байцаалтын явц хуулийн хүрээнд явагдаж байцаалт болгонд өмгөөлөгч нь оролцож байгааг энд дурдах нь зүйтэй. Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан Г.Бадамрагчаа нарын хэрэг нь зохион байгуулалттай бүлэг гэдэг утгаараа ноцтой хэрэг" гэж мэдэгдсэн юм.
Я.Баяраа