АН хамгийн олон суудалтай учраас тэдний саналыг хүндэтгэнэ
УИХ-ын гишүүн С.Оюунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Сүүлийн үед намууд УИХ гацаанд орсон асуудлыг бие биетэйгээ холбон тайлбарлах боллоо. Таны бодлоор төрийн үйл ажиллагаа яг аль намаас болж гацаад байна вэ?
-МАН чуулганы хуралдаанд оролцохгүй байгаагаас УИХ-ын үйл ажиллагаа гацаж байгаа нь ойлгомжтой. Төрийн ажил удахгүй энэ гацаанаас гарах байх гэж бодож байна. ИЗНН-ын байр суурь тодорхой. Бид зарласан бүх хуралд нь сууж байгаа.
УИХ-ыг байгуулах процесстой холбоотойгоор асуудлыг ингэж гацааж болохгүй. Хэрэв өөр ямар нэгэн шалтгаан байгаа бол түүнийгээ тусад нь авч үзэх хэрэгтэй. Сонгууль дуусаад сар гаруй хугацаа өнгөрчихсөн байхад УИХ бүтцээ бүрэн байгуулж чадаагүй, Засгийн газраа байгуулахгүй цаг алдаж байна. Улстөрийн ажил түргэн шийдэгдээд урагшлах ёстой гэж бодож байна.
-АН-ынхан Засгийн газраа байгуулаагүй байж өнөөгийн Засгийн газар бүрэн эрх нь дууссан мөртлөө төсөв мөнгөтэй холбоотой асуудлуудыг шийдээд байна гэж ярьж байсан. Энэ талаар ямар бодолтой байна вэ?
-Засгийн газар байгуулагдаагүйгээс болж одоогийн Засгийн газрын ажил цалгардах учиргүй. Ялангуяа 2009 онд Төрийн албаны хууль шинэчлэгдсэнээс хойш төрийн албан хаагчид намаас түдгэлздэг болсон. Тиймээс сонгуулийн дараа зөвхөн улстөрийн албан тушаалтнууд өөрчлөгдөж болно. Харин төрийн албан хаагчид ажлаа үргэлжлүүлэх ёстой.
-ИЗНН Засгийн газрын 75 хувийг АН-тай хамтарч бүрдүүлэхээр гэрээ хэлэлцээр хийсэн. Энэ талаар дахин ярилцаж тодорхой шийдвэрүүдийг гаргасан уу?
-Манай намын зүгээс энэ талаар ярилцах хүсэлтийг АН-ын ажлын хэсэгт тавьсан. Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрт оруулах тодорхой саналуудыг бэлдээд байж байна. Мөн Засгийн газрын бүтцийн тухай хууль шинэчлэгдэх ёстой.
-Танай намын зүгээс Засгийн газрын бүтцэд ямар шинэчлэл хийх нь зүйтэй гэж үзэж байгаа вэ?
-Яам, Тамгын газар болон янз бүрийн албан тушаалтны тоог нэмэх нь чухал биш гэдэг саналыг АН-ын ажлын хэсгийхэнд тавьсан.
Мөн Шадар сайдын дэргэд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хариуцсан ажлын албатай болъё гэсэн саналыг тавьж байгаа. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй 100 гаруй мянган иргэн бий. Манайхаас бусад оронд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг харж ханддаг тогтолцоо байдаг.
-НХХЯ-нд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг хариуцсан хэлтэс байдаг биз дээ?
-Тийм ээ, байдаг. Гэхдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудлыг авч үзэхдээ зөвхөн халамжийн тэтгэлгийг л олгож байвал болох юм шиг ойлгодог.
Гэтэл хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд эрүүл мэнд, боловсролын үйлчилгээ, дэд бүтцийн асуудлуудыг зохицуулж, эрхийг нь хамгаалах үүрэг бүхий ажлын алба байх ёстой гэж боддог. Манай нам мөрийн хөтөлбөртөө энэ талаар тусгасан.
-АН-ынхан танай намд байгаль орчны салбарыг даалгасан. Энэ салбарыг дааж авснаар ямар өөрчлөлт хийхээр төлөвлөж байна даа?
-БОАЖЯ-ыг дааж авснаар зөвхөн байгаль орчныг хамгаалах асуудлаар хязгаарлахгүйгээр байгаль орчин, тогтвортой хөгжлийн асуудлыг түлхүү авч үзээд илүү өргөн хүрээтэйгээр үүрэг, функцыг шинэчлэх нь зүйтэй юм.
Монголд мал аж ахуй, хөдөө аж ахуй, газар тариалан гэх мэт янз бүрийн үйлдвэрлэлүүд үйл ажиллагаа явуулж байна. Энэ олон үйлдвэрлэл ажилласнаар мэдээж ажлын байр чухал ч гэлээ байгаль орчин нь түүнийгээ дааж шингээж чадаж байна уу гэдэг асуудал тулгарч байна. Үйлдвэрлэл нэмэгдсэнээр байгаль орчноо эргэлт буцалтгүйгээр сүйтгэдэг. Энэ талаар илүү анхаарч ажиллах хэрэгтэй.
-Яамны сайдыг УИХ-аас томилох уу, эсвэл гаднаас томилох бодолтой байна уу?
-Энэ талаар тодорхой яриагүй. Манай намын дүрмээр улстөрийн албан тушаалд хүн томилохдоо Улстөрийн зөвлөлөөр хэлэлцэж шийддэг. Одоогоор Ерөнхий сайд нь томилогдоогүй, Засгийн газрын бүтэц нь ч шийдэгдээгүй байна шүү дээ. Тэгэхээр энэ бүхэн шийдэгдэж, салбар салбарын сайдууд яригдаж эхлэхээр хэнийг сайдаар томилохоо ярина.
-Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүн томилогдох нь хэр зүйтэй вэ?
-АН ажлын хэсгийн хүрээнд тавьсан саналдаа Засгийн газрын гишүүнээр УИХ-ын гишүүнийг томилох нь зүйтэй гэсэн. АН хамгийн олон суудалтай учраас тэдний саналыг хүндэтгэх хэрэгтэй.
Гэхдээ бид энэ талаар дотроо ярилцана. Сонгуулиас өмнө Засгийн газрын гишүүдийн гуравны нэгээс дээшгүй нь УИХ-ын гишүүд байж болно гэж ярьж байсан л даа.
-Байнгын хороод байгуулагдаад дарга нараа томилоод эхэлчихлээ. Байнгын хорооны гишүүдийн тоог цөөлөх нь хэр үр дүнтэй вэ?
-Байнгын хорооны гишүүд өөрийнхөө сонирхсон асуудлууддаа анхаарлаа хандуулаад шийдвэрүүдээ гаргаад ажиллавал ажлын үр дүн гишүүдийн тооноос нэг их шалтгаалахгүй. Хамгийн гол нь гишүүд ажлаа хариуцлагатай хийх ёстой.
Хэдийгээр байнгын хороодоор асуудлууд яригддаг ч гэлээ намын бүлэг, чуулганы хуралдаанаар хуулийн төслийг сайн ярилцаж байх хэрэгтэй. Цаашдаа УИХ-аар яригдаж буй асуудлууд илүү судалгаанд тулгуурлаж явах нь зүйтэй юм билээ.
-АН-ынхны яамдын тоог нэмэгдүүлэх саналыг дэмжихгүй гэж хэлж байсан. Ямар учраас энэ саналыг дэмжихгүй байгаа вэ?
-Олон яамыг шинээр байгуулах нь зохисгүй. АН Засгийн газрын бүтцийн асуудлаар албан ёсны саналаа бидэнд хүргүүлээгүй байна. Монгол Улсад сүүлийн 20 гаруй жил эдийн засаг, улстөрийн байгууллагуудад эрх зүйн шинэчлэл хийгдсэн. Тэр шинэчлэлүүдийг өөрчлөхийн оронд нарийн ажлуудыг хийх нь зүйтэй гэж бодож байна.
Яамдын тоо нэмэгдсэнээр өргөс авчихсан юм шиг асуудлууд шийдэгдэхгүй. Том том, шинэ яамд гарч ирээд сэлэм эргүүлээд явахаас илүүтэйгээр байгаа зүйлээ чулуу болгох нь л чухал.
Тухайлбал, 2006 онд Авлигатай тэмцэх тухай хуулийг батлаад 2007 онд Авлигатай тэмцэх газар байгуулсан. Түүнээс хойш Төрийн мэдээллийн ил тод байдлыг тухай хууль, Ашиг сонирхлын тухай хууль баталлаа. Энэ мэтчилэн энэ чиглэлийн хэд хэдэн хууль батлагдаад явж байгаа. Тэднийгээ л чулуу болгоод, хэрэгжүүлээд явах хэрэгтэй. Ил тод байдал, хариуцлагын тогтолцоонд өөрчлөлт хийнэ гэж ярьж байхаар өмнөх ажлуудаа сайн хэрэгжүүлэх нь чухал.
-УИХ-д Эмэгтэйчүүдийн зөвлөл байгуулагдаад эхнийхээ ажлыг амжилттай зохион байгууллаа. Цаашдаа нийгэмд ямар томоохон шинэчлэлүүдийг хийхээр төлөвлөж байна вэ?
-Эх нялхсын асуудлаар дугуй ширээний ярилцлага амжилттай зохион байгууллаа. Бид намын бодлогоос үл хамаараад хүүхэд, эмэгтэйчүүд, авлигатай тэмцэх гэсэн гурван тодорхой асуудалд анхаарч, өөрчлөлт үр дүнг авч ирье гэж нэгдсэн.
Ялангуяа сүүлийн жилүүдэд төрөлт хурдтай нэмэгдэж байгаа. Өнгөрсөн жил 70 гаруй хүүхэд төрсөн. Гэтэл энэ хурдыг цэцэрлэг, төрөх эмнэлэгт өгч буй санхүүжилт гүйцэхгүй байна. Бид энэ хэдхэн асуудалд л өөрчлөлт хийе гэж бодсон. Түүнээс биш олон зүйлийг авч үзвэл намын байр суурь энэ тэр гээд асуудлууд их тулгарах болно.
Эх сурвалж: "Өглөөний сонин"