logo
Я.Санжмятав гишүүн дурамжхан байна

Я.Санжмятав гишүүн дурамжхан байна

2012/08/09
  УИХ-ын гишүүн Я.Санжмятав Төрийн ордонд дахин нүүдэл хийх болсондоо тун ч дур муутай байгаа гэнэ.

Тэрбээр УИХ-ын ги­шүү­ний тангаргаа өргөсөн даруйдаа Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргын өрөөнд тухалсан билээ. Тэр өрөөнд өмнө нь Завхан аймгаас сонгогдож байсан Д.Балдан-Очир гишүүн сууж байсан болоод ч тэр ч үү, эсвэл мань хүнийг тус байнгын хорооны даргад зүтгүүлэх тохироо ч байсан юм уу ямартай ч өрөө тань хэмээн хуваарилсан байсан юм.

Гэтэл УИХ-ын чуулганаар Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны даргаар Г.Баярсайхан гишүүн томилогдсоноос Я.Санжмятав гишүүн шинэ бас саруулхан өрөөгөө суллаж өгөхөөс аргагүй болсон гэнэ.   

Эх сурвалж: "Өглөөний сонин"
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш