logo
У.Мөнх-Эрдэнэд ялагдсан Английн тамирчин шүүлт булхайтай болсон гэж үзэж, бичлэгийг нягтлах хүсэлт гаргажээ

У.Мөнх-Эрдэнэд ялагдсан Английн тамирчин шүүлт булхайтай болсон гэж үзэж, бичлэгийг нягтлах хүсэлт гаргажээ

2012/08/09
  2012 оны Лондонгийн олимпийн наадмын боксын 64 кг-ын жинд гавьяат тамирчин У.Мөнх-Эрдэнэ  Их Британийн боксчин Томас Столкерийг 23:22 харьцаатайгаар  ялж хүрэл медалийн болзол хангаад буй.

У.Мөнх-Эрдэнэ эхний болон сүүлийн раундад 6:6, 9:9  оноотойгоор тэнцсэн бол хоёрдугаар раундад нэг оноогоор ийн ялсан юм.

Тэрбээр мөнгөн медалийн төлөө Украйны боксчин Денис Беринчиктэй наймдугаар сарын 10-ны өдрийн 14:45 цагт буюу  манай цагаар 21:45 цагт тулалдана.

Харин Уранчимэгийн Мөнх-Эрдэнэд ялагдсан Их Британий боксчин гомдол мэдүүлж, тоглолтын бичлэгийг дахин шалган үзэх шаардлага тавьжээ.
Өмнө нь Япон, Азарбайжаны боксчдын тоглолтын дараа ийм явдал болж, шүүгчийн шийдвэрийг өөрчилж байсан гэнэ.

С.Сарнай
АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш