УИХ-ын гишүүн Г.Уянга ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд Хүний хөгжлийн сангаас бэлнээр олгох нэг сая төгрөгийн олголтын байдал ямар түвшинд байгаа талаар Сангийн сайд Д.Хаянхярваад хандаж өнөөдөр асуулга тавилаа.
Уг асуулгад, “Монгол Ардын Нам, Ардчилсан Намын 2008 оны сонгуулийн амлалт, 2008-2012 оны хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх ажлын хүрээнд Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг хувийн хэмжээг тогтоох тухай Улсын Их Хурлын 2011 оны 53 дугаар тогтоол гарсан билээ.
Уг тогтоолоор 55-аас дээш насны эмэгтэй, 60-аас дээш насны эрэгтэй, мөн хөгжлийн бэрхшээлтэй 16 хүртэлх насны хүүхэд болон хөдөлмөрийн чадвараа 50-иас дээш хувиар алдсан 16-гаас дээш насны иргэдэд Хүний хөгжил сангаас нэг сая төгрөгийн хишиг хувийг бэлнээр олгохоор болсон.
Үүний дагуу Засгийн газрын 2012 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн хуралдаанаар дээрх мөнгийг гурав хувааж 4,5,6 дугаар сард олгох болсон талаар хуралдааны дараа Та мэдээлж байсан билээ. Гэтэл өнөөдрийг болтол ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд нэг сая төгрөгөө бүрэн авч чадаагүй байна. Иргэд сонгогчдын дийлэнх хувь уг асуудлаар УИХ-ын гишүүн надад хандаж байгаа тул Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7,1,13, 33 дугаар зүйлийн 33 дугаар зүйлийн 33,1,2, 33,1,3 дахь заалтыг үндэслэн дараахи асуулгыг тавьж байна. Үүнд:
Нэг. Хүний хөгжлийн сангаас бэлнээр олгох нэг сая төгрөгийн олголтын байдал ямар түвшинд байгаа
Хоёр. Иргэдээс ирж байгаа мэдээллээр дээрх мөнгөний олголт газарт бүрт тэгш биш байгаа, зарим дүүргийн иргэд 330,0 мянган төгрөг аваад үлдэгдлийг нь аваагүй байхад зарим газар 670,0 мянган төгрөг авсан байна. Яагаад ийм зөрүүтэй байгаа талаар
Гурав. Үлдэгдэл мөнгийг хэдийд олгох, энэ ажил яагаад хугацаа сунжирч саатаж байгаа, УИХ-ын 53 дугаар тогтоолд заасан хугацаанд энэ мөнгийг олгох талаар Сангийн яамнаас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний тухай
Асуулгын хариуг Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 33 дүгээр зүйлийн 33.1.4, 33.4 дахь заалтыг үндэслэн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх хүсэлтээ Монгол Улсын Их Хурлын даргад хүргүүлсэн болно.” гэжээ.