УИХ-ын эмэгтэй гишүүдийн бүлэг Нийслэлийн болон орон нутгийн амаржих газар, эх барихын тусламж үйлчилгээний санхүүжилттэй холбоотой асуудлаар өчигдөр хэлэлцүүлэг өрнүүллээ.
Тус бүлгийнхэн Монголынхоо хүүхэд, эмэгтэйчүүд, ахмадууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрх ашгийг хамгаалж ажиллахын зэрэгцээ зарим асуудлыг УИХ-д санал оруулж шийдүүлнэ гэдгээ мэдэгдэв.
Сүүлийн арван жилийн хугацаанд төрөлт эрс нэмэгдэж байгаа боловч төрөх эмнэлгийнхээ асуудлыг орхигдуулсан нь хэлэлцүүлгийн онцлох асуудал байлаа. Мөн хэлэлцүүлэгт хөдөө орон нутаг, нийслэлийн зарим эмнэлгээс төлөөлөн оролцсон тус салбарын ажилтнууд цалин болон мэргэжлийн нэмэгдэл болох 2400 төгрөгийг нэмэгдүүлэх тухай асуудлыг хөндлөө. Түүнчлэн эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээний хүний нөөцийн хангамжийн асуудлыг сайжруулж, босоо тогтолцоотой болгох, эрүүгийн хуулиас эмч мэргэжилтнийг яллах асуудлыг бүр мөсөн хасах, эм хангамжийн асуудлыг улсын хяналтад авах зэрэг саналыг тавьж байлаа.
Одоогоор нэг эмч хоёр хүний орон тоон дээр ажиллаж байгаа бөгөөд амаржих газар ажиллагсдын нийгмийн асуудал шийдэгдэхгүйгээс шинээр төгсөгчид энэ салбарт ажиллах сонирхолгүй байдгийг хэлэлцүүлгийн үеэр зарим оролцогчид дурдлаа.
Баянзүрх, СХД-т сүүлийн таван жилд хүн ам нь 10 хувиар өсчихөөд байхад гуравдугаар төрөх эмнэлэг 1990 онд байсан 45 ортой, хоёрдугаар төрөх эмнэлэг 75 ортой хэвээр үйл ажиллагаагаа явуулсаар байгаа юм. Сүүлийн жилүүдэд шинэ амаржих газар болон өргөтгөлд нэлээдгүй хөрөнгө оруулалтыг шийдэж 1-р амаржих газар 10.3 тэрбум, 3-р амаржих газарт 150 ортой эмнэлгийн 10.5 тэрбум, Яармагт баригдах 300 ортой эх хүүхдийн эрүүл мэндийн төвийн 19 тэрбум төгрөгийг баталсан байна. Гэвч өнөөдрийг хүртэл дээрх ажлууд цаг хугацаандаа хийгдэхгүй, барилгын компаниуд нь солигдох, тендер цуцлагдах зэрэг шалтгаанаас 3-р амаржих газрын барилга суурийн ажлаасаа дээшээ гараагүй зогссон байгаа юм. Яармагийн эмнэлгийн барилга ханын өрлөгийн ажлаас дээшээ гараагүй, 2-р амаржих газрын газрын асуудал шийдэгдээгүй байдалтай байна. Дээрх эмнэлгүүд ашилалтад орсоноор орны хүрэлцээ сайжрах боловч ажиллах боловсон хүчний хэрэгцээ шаардлага нэмэгдэх юм. 2013 он гэхэд 600 гаруй эх барих эмэгтэйчүүдийн эмч, сэхээний эмч, эмнэлгийн ажилтнууд нэмэлтээр шаардлагатай байгаа аж. Мөн 2010 онд амаржих газруудын бүтэц үйл ажиллагааны стандартыг баталсан боловч одоогийн байдлаар байрны болон хүн хүчний хүрэлцээгүйгээс стандартыг мөрдөх ямар ч боломжгүй байгаа тухай салбарынхан ярьж байлаа.
А.Амартүвшин