logo
АНУ Өмнөд-Солонгосын пуужингийн радиусын тусгалыг нэмэгдүүлэхийг зөвшөөрч магадгүй байна

АНУ Өмнөд-Солонгосын пуужингийн радиусын тусгалыг нэмэгдүүлэхийг зөвшөөрч магадгүй байна

2012/08/09
 Сөүл баллистик пуужингуудынхаа тусгалыг нэмэгдүүлэхээр төлөвлөж байна. Энэ тухай Өмнөд-Солонгосын ХМХ-үүд засгийн газрын эх сурвалжаа иш татан уламжилжээ. Өмнөд-Солонгосын пуужингуудын АНУ болон Бүгд найрамдах Солонгос улсын хооронд байгуулсан Батлан хамгаалахын тухай гэрээний дагуу 300 километрээр хязгаарлагдсан.

Вашингтон нь өмнөд-солонгосын баллистик пуужингуудын тусгалын радиусыг өргөтгөхөд зарчмын хувьд зөвшөөрөхөд бэлэн байна. Сөүлийн албаны эх сурвалжуудын мэдээлж байгаагаар, тодорхой заалтуудыг энэ 9-р сард хоёр талын зөвлөлдөх уулзалтаар тохиролцох аж.

Шинжээчдийн үзэж байгаагаар, Өмнөдийнхний баллистик пуужингуудын үйлчлэх радиусыг 800-1000 км болгох хувилбар магадлал өндөр аж. Өмнөд-Солонгосын БХЯ-ны сайд Ким Ква Жины мэдэгдсэнээр, баллистик пуужингийн тусгалын радиусыг нэмэгдүүлэхэд тэр эргэлзэхгүй байга аж. Өмнөд -Солонгос, АНУ-ын эрх баригчид нь БНАСАУ-ын  цэргийн заналхийллийн улмаас өмнөд-солонгосын баллистик пуужингуудын тусгалыг нэмэгдүүлэх асуудлаар тохиролцоонд хүрэхэд ойрхон байгаа гэж “Сенгэ Ильбо” сонинд өгсөн ярилцлагадаа сайд мэдэгджээ.

Өмнөд - Солонгосын армийн зэвсэглэлд 1000 гаруй км радиустай далавчит пуужингууд бий юм. Хэрэв өмнөд-солонгос-америкийн зөвлөгөөний үеэр гэрээнд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэвэл Сөүл нь хасаг жилийн хугацаанд өндөржүүлсэн радиустай баллистик пуужингуудыг байгуулах ажлын хувилбарыг бий болгож чадна гэж цэргийн шинжээчид үзэж байна.

Баллистик пуужингуудын тусгалын радиусыг 800-1000 км хүртэл  нэмэгдүүлэх нь Өмнөд-Солонгост цэргийн ямарч ач холбогдолгүй аж гэж Оросын цэргийн шинжээч хошууч-генерал Владимир Дворкин “Оросын дуу хоолой” радиод тайлбарлахдаа

«Эдгээр нь бүгд улс-төрийн тоглоом гэж таамаглаж байна. АНУ өөрийгөө Өмнөд-Солонгосоор нуун далдалж, тэдний аюулгүй байдлыг хангаж байгаа нь чухамдаа өндөржүүлсэн радиустай пуужингуудыг бүтээх ажлыг илүүц болгож байна. Хэрвээ Өмнөд-Солонгос ийм пуужингуудыг бүтээж байгаа бол аюулгүй байдлын үүднээс ямарч онцгой үр дүн олж авахгүй. Мэдээж хэрэг, эдгээр нь цөмийн бус пуужингууд байх бөгөөд хэрвээ Умардын талаас зэвсэгт мөргөлдөөн гарлаа гэхэд тэд сүрхий хохирол амсахгүй юм» гэлээ.

Энэ асуудлыг шийдвэрлэхэд шинэ пуужингууд бүтээхийг ихээхэн сонирхож байгаа Өмнөд-Солонгосын цэргийн аж үйлдвэрийн цогцолборын компаниуд чухал үүргийг гүйцэтгэсэн гэдгийг үгүйсгэхгүй байна. Энэ бүхний үр дүнд тус улсын аюулгүй байдлыг чангатгах бус, харин Солонгосын хойгийн асуудлыг улам хурцатгаж мэдэх юм. Учир нь Умардынхан хариу цохилт өгөх нь зайлшгүй юм. Өмнөд-Солонгос, АНУ-тай хамтарч байнга цэргийн сургуулилтуудыг явуулж байгаа нь Умард-Солонгосын удирдагчийн сэтгэл санааг улам бүр түгшээж байна. Мягмар гаригт Пхеньян 8-р сард төлөвлөөд байгаа АНУ, Өмнөд-Солонгосын ээлжит хамтарсан цэргийн сургуулилтыг эсэргүүцэж захидал илгээжээ. “АНУ болон Өмнөд-Солонгосын “Эрх чөлөөний манааны – Уильчи “ сургуулилтын зорилго БНАСАУ-ыг байлдан авах” гэж умард-солонгосын ЦТАК агентлагийн мэдээнд дурджээ. Ийм тохиолдолд цэргийн стратегийн үүднээс ашиггүй гэгдэх пуужингууд томоохон түймэр асаах шүдэнзний  мод болж мэдэх юм.

АНХААРУУЛГА: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн хуулийн холбогдох заалтын хүрээнд тус сайтын сэтгэгдэл хэсгийг түр хугацаанд хаасан болно.
Дээш